Бид тоймлоё, Та унш

2018.10.08 Даваа                                  Related image 2°C   2,567.15  Сүлд тэнэж одно

Чухлыг тоймлоё


Хотоос гараад хаазлана гэж саналтгүй

Орон нутгийн зам аяны хүрээнд 21 аймгийн замд хурд хэмжигч байрлуулж, явуулын пост, хөдөлгөөнт эргүүл тогтмол ажиллаж эхэллээ. Ингэснээр бүс зүүгээгүй, хурд хэтрүүлсэн, согтуу үедээ машин барьсан зэрэг зөрчлийг илрүүлж торгох юм.

11 сараас хотод мөрдөгдөх шинэ дүрэм,

Явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох, 10 нас хүрээгүй хүүхдийг ганцааранг нь машинд үлдээх, уулзвар түгжрэлтэй байхад ногоон гэрлээр нэвтрэх зэргийг хориглоно.

Цагдаад зориулж дүрэм мөрддөг Монголчууд

Хөдөөний замд 4 сарын турш хэрэгжүүлсэн аяны дүнд зам тээврийн осол 25%, гэмтсэн хүн 29%, амь насаа алдсан иргэдийн тоо 18%-р буурчээ. Дүрмийг өөрийнхөө болон хайр хүмүүсийнхээ төлөө мөрдөж, хэнд ч запас амь байдаггүй гэдгийг санахад илүүдэхгүй юм шүү.


Гишүүдээс муу дүн авсан 2019 оны төсөв

Намрын чуулган ирэх оны төсвөөр эхэлсэн ч, АН 5 хоногийн завсарлага авч, МАН-ын зарим гишүүд шүүмжлэв. АН-хан “сонгуулийн зорилготой төсөв” гэсэн бол эрх баригч намын гишүүд “хэтэрхий үрэлгэн, улстөржсөн, хамгийн муу төсөв” гэж дүгнэлээ.


Үнэгүй сургалтад хамрагдаарай

Аялал жуулчлалын хөтчийн үнэгүй сургалт энэ сарын 15-19 өдрүүдэд Нийслэлийн иргэний танхимд болно. Бүртгэл 12-ныг хүртэл явагдах ба биечлэн очих эсвэл цахим хуудсаар анкет бөглөхөд хангалттай. Гэхдээ сургалтад хамрагдах хүсэлтэй залуус гадаад хэлний мэдлэгтэй, цаг баримталдаг, багаар ажиллах чадвартай байх ёстой.


Монгол дахь Хойд Солонгосын консулд Америк хориг тавилаа

Америк Хойд Солонгостой худалдаа хийсэн компаниудад хориг тавихаа мэдэгдсэн. Үүний дагуу Хойд Солонгос руу зэвсэг нийлүүлдэг Туркийн компани болон түүнтэй гэрээ хийсэн  Монгол дахь Хойд Солонгосын элчин сайдын яамны консул Ри Сон Унд хориг тавьжээ.


Орос, Хятадын хакерууд кибер халдлага үйлджээ

Хятадын тагнуулчид бичил чипээр дамжуулан Apple, Амазон зэрэг 30 компаний мэдээллийг хулгайлсан гэнэ. Хятадад үйлдвэрлэсэн уг чипийг Америкийн томоохон компани болон банкууд хэрэглэдэг байна.

Мөн Оросын 7 тагнуулч 30 орны допингийн эсрэг байгууллага, 250 тамирчныг хакердсан гэнэ. Ингэхдээ тэд 4 жилийн турш тамирчдын эрүүл мэндийн мэдээллийг хулгайлж олон нийтэд дэлгэсэн байна.

Таны сонорт


Өвлөөс урьтаж машиндаа хийх шаардлагатай 5 үйлчилгээ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр