Бид тоймлоё, Та унш

2019.09.25 Лхагва                                     24°C  2,666.66  Жаргал үргэлжид ирнэ

Чухлыг тоймлоё 


Дураараа биш дүрмээрээ явцгаая 

Зам тээврийн зөрчлийг бууруулах үүднээс Дураараа биш дүрмээрээ аяныг эхлүүллээ. Учир нь гэрлэн дохио болон уулзвар тэмдэг тэмдэглэгээ зөрчих, эгнээ байр буруу эзэлсэн зэрэг зөрчил хамгийн их гарч байгаа юм. Ийнхүү аян хэрэгжсэнээр түгжрэл 38%-р буурч, осол гэмтлийн тоог бууруулах гэнэ. 

Өдөрт 4000 гаруй зөрчил бүртгэгддэг  

Жилд 1.5 сая зөрчил илрүүлдэг ба үүний 80% нь жолооч нар бие биедээ хүндэтгэлгүй хандсанаас болдог байна. Жнь: гэрэл дохио өгсөн жолоочийг шахах зөрчил хамгийн түгээмэл байгаа юм. Мөн жилд 500-600 хүн зам тээврийн ослоор нас барж, 4000 хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа нь бага тоо биш юм. 

Тэгвэл яах ёстой вэ? 

Маш энгийн. Хурд хэтрүүлэхгүй байж, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх хэрэгтэй. Ингэснээр зам тээврийн осол 50%-р буурах боломжтой юм. Гэвч он гарсаар зам тээврийн ослоор 366 хүн амь насаа алдсан ба хурд хэтрүүлсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьснаас үүдэлтэй байна. 


Галт зэвсгээ бүртгүүлээрэй

Галт зэвсгийн тооллого 11/4 хүртэл үргэлжилж байгаа ба энэ хугацаанд бүртгүүлэхгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх юм. Иргэд галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгслээ харьяа цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн тодорхойлолт, галт зэвсгийн гэрчилгээ зэргийг бүрдүүлэх шаардлагатай юм.


Ургац хураалтын явц  

Энэ онд 512.0 мянган га-д тариалалт хийсэн ба тариа хураалт 20%, хүнсний ногоо хураалт 40%-тай байна. Энэ зун бороо их байснаас үүдэн ургац алдах төлөвтэй байгаа ч улаанбуудайн хэрэгцээг дотоодоос 100% хангахаар төлөвлөсөн юм. Одоогоор Хөвсгөлөөс 10882 тн ургац хураасан бол Булганаас 56 мянган тн улаанбуудай хураахаар төлөвлөжээ.


Орос 2020 оны олимпоос хасагдаж магадгүй

Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас лабораторийн шинжилгээ зөрсөн талаараа тайлбарлахыг Оросоос шаардлаа. Учир нь 1 сард Москвагийн лаборатори допингийн хэд хэдэн шинжилгээг устгасан гэх мэдээлэл Дэлхийн допингийн эсрэг байгууллагад ирсэн байна. Хэрэв тэд 21 хоногийн дотор тайлбараа ирүүлэхгүй бол тамирчид нь олимп, ДАШТ-д оролцох эрхээ хасуулах юм. Одоогоор Орос уг асуудалд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.


Амины үнэтэй нөхөн төлбөр 

Боинг компаний 737 Max онгоц энэ онд Индонез, Этиопд осолдож 340 гаруй зорчигч амиа алдсан юм. Тэгвэл компаний зүгээс хохирогчдын гэрийнхэнд тус бүр $144.5 мянгын нөхөн төлбөр олгороор боллоо. Хохирогчдын гэр бүл 2020 оноос өмнө хүсэлт гаргаснаар нөхөн төлбөр авах боломжтой ба энэ нь ар гэрийнхэн нь шүүхэд хандахаас сэргийлэх зорилготой гэж хуульчид үзжээ.

Таны сонорт


Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны нээлттэй өдөрлөг Чингисийн талбайд болно. 

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


   

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр