Covid-19 вирусийн дэгдэлтийн үед дэлхийн улс орнууд эдийн засаг, улс төрийн томоохон алхмуудыг хийж байгаа. Монгол Улсын хувьд ч ард иргэд, аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн арга хэмжээг авч эхлүүлсэн. Үүний нэг нь арилжааны банкууд гурван сарын хугацаанд иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээл, зээлийнхээ хүүг зогсоох тухай юм. Тэгвэл энэ шийдвэрийн хариуд банкууд төрөөс 600 тэрбум төгрөг нэхэмжилж байгаа талаар эдийн засагчид ярьж эхэллээ.

Эдийн засагч Д.Ангар "Банкууд төрөөс буюу татвар төлөгчдөөс 600 тэрбум төгрөг нэхэж байгаа гэсэн. Банкуудын эрх ашгийг хамгаалагч УИХ-ын зарим гишүүд эдийн засагч нар банкуудад мөнгө өгөх нь зүйтэй гээд эхэлсэн. Ямар ч шаардлагагүй. Банкны системд нийт 18.5 их наяд төгрөгийн иргэдийн харилцах, хадгаламж байна. Харилцах дансанд хүртэл өндөр хүү төлдөг. Хадгаламжинд 13-16 хувийн хүү төлнө. Энэ хүүнүүд эцсийн зээлдэгчид дарамт болж очдог. Одоо үүнийгээ буулга. Харилцах, хадгаламжийн хүүг дунджаар 5 орчим хувиар буулгахад бараг 1 их наяд төгрөг гараад ирнэ. Үүнийгээ тэр зээлийн хүүг буулгах, төлбөрийг хойшлуулах арга хэмжээндээ зарцуул" гэсэн байна.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ