УИХ-ын Нэгдсэн чуулганаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ.

Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Ганбат “Бид дахиад л бөөн халаа сэлгээ хийх хуулийн төслийг хэлэлцэж байна. Авлигын асуудал бол маш хүнд байгаа. Монгол Улс олон улсад авлигын индексээр маш хойно жагсаж байгаа. Олны дунд янз бүрийн яриа гардаг. Авлигын хэрэгт холбогдлоо гэнэ, яасан авлига авсан байна. Авлигын хэргээр баривчлагдлаа гэнэ. Яасан, авлига өгөөд гарчихлаа гэнэ. Олны үг ортой гэдэг. Ер нь АТГ-ын хэчнээн албан тушаалтан өнгөрсөн хугацаанд шалгуулж байсан бэ. АТГ ийм байдлаар ажиллабал ажиллах шаардлага байна уу. Хууль хяналт шүүхийн байгууллагын бүх хэргийг шалгадаг хянадаг хонгил байгуулахад нэлээд хувь нэмэртэй оролцсон гэдэг. Ер нь дарга, сайд байсан хүмүүсийг албан тушаалаас буусны дараа шалгадаг байя. Шалгаад ажлаа зөв хийсэн байвал гараад явна. Ажил хийж байхдаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол нэг тийш шийддэг байх ёстой” хэмээв.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ