УИХ-ын чуулганаар ҮХЦ-ийн УИХ-аар 2020 оны 1 дүгээр сард баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн Дагаж мөрдөх журмын тухай хуульд орсон авлига албан тушаалын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа болон шийдвэр гарсан хүнийг сэргээн шалгах тогтолцоо нь Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж 12 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм.

УИХ-ын дахь АН-ын гишүүд ҮХЦ-ийн шийдвэртэй нэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. УИХ-ын гишүүн Д.Ганбат “ҮХЦ хийх ёстой ажлаа хийжээ. Энэ бузар булай юмыг яагаад бий болгочихов. Л.Түдэв гуай нэг удаа Монголын ард түмний дээр гарсан хэдэн хүн хамаг ялгадас баасаа дээрээс нь асгаж байхад хэн ч дуугарахгүй юм хэмээж байсан гэдэг. Энэ дахиад биелэгдэж байна. Та бүхэн ээлжит матрын нулимсаа унагааж байна. Би ” хэмээн ширүүхэн үгээр дайрав.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ