Covid 19 халдварын өчигдөр шөнийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгийн мэдээлснээр "Токио-Улаанбаатар чиглэлийн үүргийн онгоцоор 275 хүн ирсэн. Үүнээс 64-ыг нь ХӨСҮТ-д тусгаарласан. Цэргийн төв эмнэлэг, Жаргалант сувилал, "Токио Инн" зочид буудалд бусад хүмүүсийг тусгаарлаад байна. "Токио Инн" зочид буудалд 185 хүнийг буулгасан. Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн нийт 104 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 37 хүнээс коронавирус илрээгүй.

Мөн тандалтын зорилгоор хүмүүсээс шинжилгээ авч байгаа. Энэ бол тандалт, хяналт шүү. 27 хүнээс шинжилгээ авсан, коронавирус илрээгүй. "Амар" зочид буудалд байгаа 107 хүнээс шинжилгээ авна. Даваа гарагаас хариу нь гарна. Өвчилсөн 12 хүний биеийн байдал харьцангуй сайн байгаа. Ийм сайн мэдээ байна. Манай эмчилгээний тактик зөв байна гэж бид дүгнэж байгаа. Бид өвчтөнүүддээ компьютер хяналт хийхээр хүлээж байна. Түүний дараа эмчилгээний үр дүнг дахин ярих боломжтой.  Токиогийн онгоцоор ирсэн хоёр сэжигтэй тохиолдлын хариу маргааш гарна. Өнөө оройдоо гэсэн үг. Маргааш бид мэдээлнэ. Лаборатори 24 цагийн турш ээлжээр тасралтгүй ажиллаж байгаа" гэлээ.

Эх сурвалж: udriintoim.mn