Бид тоймлоё, Та унш

2019.11.11 Даваа                                             Image result for sun snowing icon -2°C 2,703.61 Эд мал арвидна

Чухлыг тоймлоё 


Түгжрэлийг бууруулах шинэ санал гаргалаа 

Хотын даргын зөвлөлийн хурлаар дугаарын хязгаарлалтыг 7 хоногт 2 удаа болгож, бүсчлэлийг өргөтгөх санал гаргалаа.

Илүү их хязгаарлалт
Ачаа тээвэр хүргэлт, бараа түгээлт, орон нутгийн дугаартай машиныг ажил эхлэх, тарах цагт хөдөлгөөнд оролцуулахгүй байх саналыг төсөлд тусгажээ. Гэхдээ эдгээр саналыг НИТХ-аар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм.

Тойм 
УБ-ын авто замын сүлжээ анх 10 мянга гаруй машин явахаар төлөвлөгдсөн ч өнөөдрийн байдлаар 300-350 мянган машин тогтмол хөдөлгөөнд оролцож байгаа юм. Үүнээс болж түгжрэл ихэссэн ба жолооч нар жилд 45 хоногийг түгжрэл өнгөрөөдөг байна.


Д.Одбаярыг прокурорт шилжүүлжээ

Мөн өөр 1 үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн, Д.Одбаярын туслах А гэгчийг Интерполоор эрэн сурвалжлах хүсэлт гаргажээ. Цэцийн дарга Д.Одбаяр “согтуу байсан учир санахгүй байна” гэж мэдүүлсэн ба орчуулагчийг үг хэлээр доромжилсон гэдгээ хүлээсэн байна.


Сүрьеэгийн эмчилгээний хугацаа богиносов

Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эм хэрэглэлгүйгээр 9-11 сарын хугацаанд эмчилдэг болсон ба одоогоор 85 хүн эмчлэгдээд байна. Өмнө нь эмэнд тэсвэртэй сүрьеэг 2 жилийн хугацаанд өдөр бүр 4-5 эм ууж эмчилдэг байсан юм. Манай улс сүрьеэгийн тархалт өндөртэй орны 1 ба жилд 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг.


Трампыг $2 саяар торголоо

Нью Йорк хотын шүүх Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цугларсан хандивыг хувьдаа ашигласан гэж үзлээ. Ингэснээр Трамп санд байгаа $1.78 саяыг хурааж, $2 саяын торгуулийг 8 хандивын байгууллагад хувааж өгөхөөр боллоо.


Солонгосын баячуудын татвараас зайлсхийх арга

Тэд өв залгамжлалын татвараас зайлсхийхийн тулд 18 нас хүрээгүй хүүхдүүддээ хувьцаа бэлэглэх болжээ. Одоогоор $4.3 тэрбумын хөрөнгөтэй 59 компаний 19-ийнх нь хувьцаа эзэмшигчид дунд 18-с доош насныхан байгаа ба нийт $29 саяын хувьцаатай байна. Жнь: GS Holdings группийн 15 настай ач хүүгийн нэр дээр хамгийн их буюу $20 саяын хувьцаа байгаа юм.

Таны сонорт


Image result for smoking icon Тамхи татах нь сэтгэл гутралд хүргэдэг.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр