Бид тоймлоё, Та унш

2020.02.13 Пүрэв                                                -14°C  2,755.28  Өлсөж ундаасна

Чухлыг тоймлоё


Бүх нийтээр дагаж мөрдөх ёстой зарлиг ба тогтоол

Цагаан сарыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг, ЗГ-ын тогтоол гарлаа. Ингэснээр Цагаан үзэсгэлэн худалдаа, реклам сурталчилгааг зогсоож, улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ.

Цагаан сарын амралтыг яах вэ?
Шинийн 1-3 хүртэлх амралт хэвээр байна. Гэхдээ зайлшгүй нөхцөл байдал үүсвэл ажиллах магадлалтай гэж шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн юм.

Тойм 
Цагаан сарын өдрүүдэд коронавирусийн оргил үе тохиох магадлалтай гэдгийг ДЭМБ-аас анхааруулсан. Иймд өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө Цагаан сар тэмдэглэхгүй байхыг уриалж байна.


Сонгуулийн сурталчилгаа 6/2-нд эхэлнэ 

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид 5/16 гэхэд тодорхой болж, сонгуулийн сурталчилгаа 6/2-23 хүртэл үргэлжилнэ. Энэ жил 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгох ба аймгийг 20, УБ-ыг 9 тойрог болгосон юм. Сонгуулийн үеэр Фэйсбүүк компанийн тусгай баг ажиллах бөгөөд улсын хэмжээнд 2.2 сая фэйсбүүк хаяг байна. 


Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд горилогчид

Сонгууль 11/3-нд болох ба одоогоор 11 хүн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байна. Эдгээрээс ерөнхийлөгч Трамп, дэд ерөнхийлөгч асан Жое Байдэн, сенат Берни Сандерс, Элизабет Варрен нар хамгийн их санал авчээ. Тэд сургалтын төлбөрийн зээлийг тэглэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг амлалт өгсөн байна.


Коронавирусийн оргил үе

ДЭМБ коронавирусийг COVID-19 гэж нэрлэн, анхны вакциныг 18 сарын дараа гаргах боломжтой гэж мэдэгдлээ. Мөн Хятадын эрдэмтэд вирусийн тархалт энэ сарын сүүлээр оргил үедээ хүрч, 4-р сараас буурах магадлалтай гэж тооцоолсон байна. Өчигдрийн байдлаар коронавирусийн тохиолдол 45171 болж, 1115 хүн нас баржээ.

Таны сонорт


Image result for phone icon Дэлхийн хамгийн үнэтэй гар утаснууд.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр