Бид тоймлоё, Та унш

2020.04.24 Баасан                             15°C                2,785       Нас ахар болно.

Чухлыг тоймлоё 

Ерөнхий сайд II эмнэлгийн нөхцөл байдалтай танилцав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Улсын II төв эмнэлэг болон улсын даалгавраар амны хаалт, хамгаалалтын хувцас хэрэглэл үйлдвэрлэж буй “Мөнхийн тун” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.   II эмнэлэг Улсын хэмжээнд хүчин чадал сайтай лабораторитой болсон байна. Олон төрлийн шинжилгээг эсийн түвшинд хийх нөхцлийг бүрдүүлсэн нь маш сайн. Мөн II эмнэлгийн нөхцөл байдал муудвал хүндэрсэн өвчтөнийг хүлээн авах 280 ор бэлджээ.  ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хоёрдугаар эмнэлгийн орыг нэгтгэвэл 1000 хүнийг тусгаарлан эрчимт эмчилгээ хийх боломж бүрдсэн байна. Яармагт баригдсан 300 ортой Төрөх эмнэлгийг эхний удаад COVID-19-ийн үед ашиглахаар бэлтгэл хангаж байна. Нөхцөл байдал намжвал цаашид үндсэн зориулалтаараа ашиглагдана хэмээн Ерөнхий сайдад танилцуулав.  Мөн энэ үеэр ард иргэдэд хандан зөвлөгөө өгөв.

 

Ерөнхий сайдын зөвлөгөө

  • Амны хаалт тогтмол зүүх, гараа сайн угаах, гадуур сэлгүүцэхгүй байх
  • Тогтоож өгсөн зайг барьж бусадтай харьцах
  • Дархлаагаа сайн байлгах хэрэгтэй. Дархлааг дэмжихийн тулд спортоор хичээллэх, нар салхинд алхах, сайн хоол унд идэх юм зөв. Ихээр биш чанартай сайн хоол багаар хэрэглэх хэрэгтэй.
  • Цаг тухайдаа унтаж амрах хэрэгтэй. 22.00 цаг гэхэд орондоо орж, 7-8 цагт унтах хэрэгтэй. Хүүхдээ эрт унтуулж сургах хэрэгтэй.
  • Дээр нь архи уувал коронавирусийн халдвараас хамгаална гэсэн яриа иргэдийн дунд гарсан байна лээ. Архи уувал хүний дархлаа суларна.
  • Иргэд амны хаалт зүүгээгүй нэгэндээ шаардлага тавих хэрэгтэй. Иргэн хүн өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
  • Цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийг 9-р сарын 1-нийг хүртэл амраасан. Үр хүүхдүүдээ аваад хөдөө гадаа явах хэрэгтэй. Төвлөрлөөс аль болох хол байхыг хичээгээрэй.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улс COVID-19 цар тахлын тархалтыг хяналтдаа бүрэн авсан. Халдварын тохиолдлууд Монголд гаднаас зөөвөрлөгдөж орж ирж байна. Дотооддоо халдвар илрээгүй. Иргэд зөвхөн гадаадаас ирсэн хүмүүсээс шинжилгээ авч байна гэж бодож болохгүй. Ард иргэдийн дундаас буюу эрүүл мэндийн байгууллагынхан, эмнэлэгт уушгины хатгаагаар эмчлүүлж буй иргэд, хөдөө орон нутгийнхнаас гэх мэтээр түүврийн аргаар шинжилгээ авч, нийт иргэдийн дунд халдвар байгаа эсэхэд тогтмол тандалтын шинжилгээ хийж байна. Тандалтын шинжилгээгээр Монгол Улсад халдвар ороогүй гэсэн дүн гарч байгаа.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч “Монгол Улс өнөөдөр диваажин шиг байна” гэж сайхан үг хэлсэн байна лээ гэв.


 

Дахиад нэг чухал шийдвэр

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөө 08.30 цагт эхэллээ. Шүүх хурал нэг цаг гаруй хугацаанд үргэлжилж шүүхээс М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08.00 цагт хүртэл хойшлуулав. Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.


 

Эминем эмнэлгийн ажилчдыг дайллаа

Цар тахлын хүнд хэцүү үед хамгийн завгүй ажиллаж байгаа хүмүүс бол эмнэлгийн ажилчид. Харин Эминем тэднийг өөрийнхөөрөө дэмжжээ. Тэрээр саяхан Детройт хотынхоо Хенри Форд эмнэлгийн ажилтнуудад бэлэн шпаггети явуулах болжээ. Энэ үйл явдал түүний шүтэн бишрэгчдэд 2000 оны Оскарын шагналт “Lose Yourself” дууны ээжийн шпагетти гэдэг мөрийг эрхгүй санагдуулсан байна.Харин эмнэлгийнхэн өөрсдийн инстаграмдаа Эминемийн бэлгийн зургийг тавьжээ. Эмнэлгийн ажилтнууд “Тэргүүн эгнээнд ажиллаж буй бидний хэдэн баатрууд Детройтын хүү Эминемийнхээ явуулсан амтат “Ээжийн шпагетти”-г идээд жаргаж байна. Биднийг амттай хоолоор дайлсан танд баярлалаа” хэмээн бичжээ.


 

  • Жүжигчин Т.Билэгжаргалыг сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй гэж тодорхойлсон учраас түүнд холбогдох шүүх хурлыг хойшлуулжээ. Түүний хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянасан байна. Улмаар Т.Билэгжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт хийжээ.  Гэвч шүүх хуралдаанд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн дүгнэлтэд “Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэж тодорхойлсон учраас дахин шинэжлүүлэхээр шүүх хуралдааныг тавдугаар сарын 13-ны 10:00 цаг хүртэл хойшлуулав.

 

 

Таны Сонорт 


Сөүл рүү дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын сарын 1-нд, Германы Франкфурт руу тавдугаар сарын 2-нд тусгай нислэг хийнэ.

 

Өдрийн тойм Статистик 


Тэмээн хяруулын өндгийг бүрэн болтол чанахад 2 цаг зарцуулагддаг.

 

Өдрийн тойм Сошиал    


 

 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр