Бид тоймлоё, Та унш

2018.05.22 Мягмар                                                    14°C   2,405.92  Нас уртасна


Өнөөдөр болох үйл явдал

  • Биологийн төрөл зүйлийг хамгаалах өдөр
  • Монголын ЭЗ-ын чуулган болно

 Чухлыг тоймлоё


Дэлхийн удирдагчдаас хүйсийн тэгш эрхийг хүслээ

Опра Уинфри, Натали Портман зэрэг 140 гаруй алдартнууд дэлхийн удирдагчдаас хүйсийн тэгш бус байдлыг арилгахыг шаардаж, захидал илгээлээ.

Харин манай улсад ямар билээ?

Эмэгтэйчүүд эрчүүдээс 15%-иар бага цалин авдаг. Мөн эрчүүд орон сууц, автомашинаа эзэмшдэг бол эмэгтэйчүүд хөргөгч, ТВ зэрэг өдөр тутмын барааг эзэмшдэг байна.

Хммм... Яаж хүйсийн тэгш эрхийг бий болгох уу?

Дэлхийн банк хэлэхдээ, Монгол хүүхэд харах үйлчилгээгээ сайжруулж, эмэгтэйчүүдийн ажлын цагийг уян хатан болгоход болно гэсэн. Мөн бүх зүйлийг өрхийн тэргүүн мэдэх ёстой гэх уламжлалаас салж эмэгтэйчүүд нэр дээрээ хөрөнгө эзэмших хэрэгтэй гэжээ.

Тойм

Алдартнууд хүйсийн тэгш эрхийг дэлхийн удирдагчдаас хүсэж байхад бид ч гэсэн удирдагчдаасаа хүсэх цаг нь болсон юм болов уу?


О.Баасанхүү Солонгост эмчлүүлнэ

МАХН-ын тамгын газрын дарга Н.Уламбаяр өнгөрсөн 7 хоногт Дээд шүүхийн танхимд О.Баасанхүүгийн элэг рүү өшиглөж, цохисон гэлээ. Улмаар О.Баасанхүү эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болсон учир Солонгос явахаар болжээ. Харин нөгөө талынхан “О.Баасанхүү өөрөө шүүх танхимд салаавч гаргасан Н.Уламбаяр ямар ч буруугүй” гэсэн юм.


ОУВС 4 дэх шатны үнэлгээгээ хийлээ

ОУВС-н ажлын хэсэг энэ сарын 2-17-ны хооронд өргөтгөсөн санхүүжилтийн 4 дэх шатны үнэлгээг хийжээ. Үнэлгээгээр манай улсын макро ЭЗ-ийн гүйцэтгэл эерэг гарч, төсвийн орлого 21%-иар нэмэгдсэн байна. Мөн ЭЗ-ийн сахилга бат сайжирч, зорьсон тоон үзүүлэлтэд хүрсэн тул хөтөлбөрийн 4 дэх шатыг хэрэгжүүлэхээр болжээ.


Америк, Хятадын худалдааны дайн түр зогслоо

Тэд өнгөрсөн 7 хоногт хэлэлцэж, бие биедээ оногдуулсан татвараа түр зогсоохоор боллоо. Мөн Хятад худалдааны алдагдлаа нөхөх зорилгоор Америкаас $200 тэрбумын ХАА, эрчим хүчний бараа, үйлчилгээ худалдаж авахаар болжээ. Оны эхэнд Трамп Хятадыг оюуны өмчийн хуулийг зөрчсөн гэж буруутган хүнс, технологи зэрэг салбарт татвар оногдуулснаар худалдааны дайн эхэлсэн юм.

Таны Сонорт


Тоос сорогчны хогны уут цэвэрхэн хоггүй байвал хөдөлгүүр нь төдий чинээ эрчим хүч бага зарцуулна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр