Бид тоймлоё, Та унш

2019.08.12 Даваа                                                                   17°C  2,667.38  Өвчин эмгэг ирнэ

Чухлыг тоймлоё 


Допингийн шинжилгээний хариу гарлаа 

Наадамд барилдсан бөхчүүдийн допингийн хариу гарч Улсын баяр наадмын зохион байгуулах хороонд ирсэн боловч албан ёсоор зарлаагүй байна. Тус шинжилгээнд шинээр улсын цолонд хүрсэн 2 бөх бүдэрсэн гэх албан бус мэдээлэл гарсан ба үүнтэй холбоотойгоор шинээр цолонд хүрсэн бөхчүүд мэдэгдэл хийлээ.

Хэн мэдэгдэл хийв? 

Одоогоор шөвгийн 16-д үлдсэн улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, Ч.Санжаадамба, арслан Ц.Содномдорж, П.Бүрэнтөгс, харцага Д.Анар, начин Б.Цэрэнсодном, өсөх идэр начин Э.Энхбат нар шинжилгээгээр ямар нэг хориотой бодис илрээгүй гэх мэдэгдлийг хийгээд байна.

Харин… 

Түрүү бөх Э.Оюунболд, улсын гарьд Б.Гончигдамба, харцага Б.Бат-Өлзий, шинээр төрсөн начин Н.Баярбаатар, Ж.Ням-Эрдэнэ, А.Давааням, Д.Цэрэнтогтох, Б.Орхонбаяр нар мэдэгдэл хийгээгүй байна. Энэ жил 5 начин, 1 харцага, 1 аварга гэсэн 7 цолтон шинээр төрөн гарчээ. Допин илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг хасах, цолыг нь хураах зэрэг арга хэмжээ авдаг юм.


Түрээсийн орон сууцанд хамрагдах хүмүүс тодорлоо  

Тэнцсэн иргэд энэ 7 хоногт шаардлагатай материалыг бичгээр бүрдүүлнэ. Хэрэв материал дутуу бол дараагийн иргэнийг оруулах ба залуу гэр бүл ангиллын түрээслээд өмчлөх хэлбэрт 58 хүн тэнцсэн байна. Дийлэнх иргэд УБ-ын хаяггүй, өөрийн эзэмшилд орон сууцтай, 35-аас дээш настай, гэрлээгүй гэх шалтгаанаар хасагджээ. Иргэдийг хүүхдийн тоо, НДШ төлсөн хугацаа зэргээр нь жагсаасан ба 58 хүний дийлэнх нь 12 жилээс дээш хугацаанд НДШ төлсөн гэнэ.


Унаач хүүхдээ зодож гэмтээжээ 

Төв аймгийн Баянчандмань суманд 8/8-нд болсон ургийн баярт зориулсан дааган насны уралдааны үеэр түрүүлсэнгүй гэж 10 настай унаач хүүхдийг зодсон хэрэг гарчээ. Улмаар хүүгийн гар хугарсан ба тархи, нуруундаа хүнд гэмтэл авсан байх магадлалтай байгаа гэнэ. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.


Чихэвчний оролтгүй Note 10

 Самсунг компани Note 10, 10 plus, 10 plus 5G загвараа танилцууллаа. 5G загвар нь Note 10 plus-тай ижилхэн үзүүлэлттэй боловч зөвхөн 5G сүлжээ нэвтэрсэн улсад зарагдана. Харин Note 10 нь 256 GB багтаамж, 8GB RAM, ардаа 3 камертай бол Plus нь 12GB RAM, нэмэлт AR камертай. Эдгээр утаснууд чихэвчний оролтгүй, урд камерыг гол хэсэгт байрлуулсан гэдгээрээ онцлогтой юм. Үнийн хувьд $959 - $1299 бөгөөд 8/23-аас худалдаанд гарна.


Жирэмсний үед аав нар стресстэж болохгүй

Аав нар жирэмсний үед стресстэх нь хүүхэд хорон санаатай, омголон, ууртай төрөхөд нөлөөлдөг гэдгийг Английн эрдэмтэд тогтоожээ. Учир нь аав нарын гуниг, айдастай байдал саваар дамжин хүүхдэд нөлөөлдөг байна. Энэ нь хүүхдийн зан араншингийн төлөвшилд аавын нөлөөг харуулсан анхны судалгаа юм.

Таны сонорт


Image result for food icon Үер усны гамшгийн үед хоол хүнсээ хамгаалах тухай.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр