Бид тоймлоё, Та унш

2019.01.11 Баасан                                               -9°C   2,666.36  Эд, мал арвижна

Чухлыг тоймлоё


М.Энхболдыг огцруулах жагсаал-2

12/27-нд 30 мянгуулаа жагссан ч тусыг олоогүй иргэд дахин Чингисийн талбайд 4 цаг орчим тайван жагслаа. Жагсаалд оролцогчдын албан ёсны тоо байхгүй ба тэдний төлөөлөл гэр барин төв талбайд суулт хийлээ. Тэд суултаа 14 хоног үргэлжлүүлсний дараа УИХ-ын 5 гишүүний хамт өлсгөлөн зарлах гэнэ.

7/1 давтагдах байсан уу?

Магадлал өндөр байсан. Учир нь М.Энхболд огцрохгүй гэсэн ба “Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нарын гишүүд үймээн самуун төлөвлөж М.Энхболдыг огцруулах асуудлыг дарах гэж байна" хэмээн Л.Оюун-Эрдэнэ гишүүн мэдэгдсэн. Иймд Ерөнхийлөгчтэй уулзаж үүнийг дуулгаснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдсан юм.

Жишиг жагсаал

Чингисийн талбай дүүрэн байсан жагсагчид ширхэг ч хог хаяагүйгээс гадна зохион байгуулалт сайтай байсан юм. Мөн М.Энхболдын огцрохгүй гэх хариултыг сонсоод зарим иргэд “яг одоо өрөөнөөс нь чирч гаргая” хэмээн орилж байсан ч жагсаал маш тайвнаар өндөрлөлөө.


Байранд оруулна…  

НЗДТГ Хөгжлийн банктай хамтран гэр хорооллын дахин төлөвлөлтийн 3 төсөл хэрэгжүүлж, шаардлага хангаагүй, нийтийн зориулалттай орон сууцыг шинэчлэх гэнэ. Төсөл 2021 он хүртэл хэрэгжиж, 1000 гаруй айлыг орон сууцжуулахаар төлөвлөжээ. Мөн 961 орон сууц барьж, гэр хорооллын 41.5%-г орон сууцад оруулах гэнэ. Төсөлд гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14% хамрагдах юм.


Хандиваар боссон өргөө

Хөдөөнөөс ирсэн хавдартай өвчтөнүүдийг байрлуулах байр нээгдлээ. Дарь эхийн өргөө гэх уг байрыг Хавдрын үндэсний зөвлөл ТББ хандиваар босгосон ба хөдөөнөөс ирсэн өвчтөнүүдийн гэрийнхэн ч байрлах боломжтой юм. ХСҮТ-р эмчлүүлж буй хүмүүсийн 50% нь орон нутгаас ирдэг ба тус эмнэлэгт өвчтөнүүд дээд тал нь 6 хоног хэвтэн эмчлүүлэх боломжтой байдаг аж.


Япон Америкт арал авч өгнө

Тус улсын ЗГ Өмнөд Хятадын тэнгис дэх 8 км.кв Магешима арлыг 3-р сарын сүүлээр Америкийн армид 16 тэрбум иенээр авч өгөх гэнэ. Уг аралд Америкийн арми тээвэрлэгч онгоцны газардах сургуулилт хийгдэх юм. Америк, Японы ЗГ 2011 онд Номхон далайн Иво Жима арал дээрх Америкийн цэргийн баазыг Магешима арал руу нүүлгэхээр тохиролцсон байна. Тиймээс Японы ЗГ арлыг эзэмшигчтэй хэлэлцээр хийж байгаа ч үнэ тохирохгүй байгаа гэнэ.


Хойд Солонгос уран баяжуулж байгаа юу?

Хиймэл дагуулын 12/19-ний зургаас харахад Нёнбён дахь үйлдвэрийн дээвэр дээр цас тогтоогүй байсан ба энэ нь уран олборлосноос үүдэн халуун агаар гадагшилсантай холбоотой байж магадгүй гэнэ. Хойд Солонгос 9-р сард болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр Америк хоригоо суллавал Нёнбёний цөмийн туршилтын талбайг буулгахад бэлэн гэсэн юм. Харин судлаачид Хойд Солонгос Америкийн шийдвэрийг ажиглаж байх зуураа цөмийн хөтөлбөрөө сайжруулж байгаа гэжээ.

Таны сонорт


Image result for coffee icon Архи, кофег зохистой хэмжээнд хэрэглэдэг хүмүүс урт насалдаг.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал



Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр