АНУ-ын Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден, Камала Харрис нар Вашингтон хотноо Конгрессын Капитолын ордоны өмнө лхагва гарагт орон нутгийн 12.00 цагийн үед Тангараг өргөнө. Тэд дараа нь Конгрессын ордны зүүн жигүүрт ёслолд зориулсан цэргийн жагсаалыг үзэж сонирхоод Ерөнхийлөгчийн өргөө - Цагаан байшинг зорино. Жо Байдены нэгэн адил АН-аас нэр дэвшиж сонгогдож байсан экс Ерөнхийлөгч Билл Клинтон, Жорж В. Буш, Барак Обама нар дагалдана. Америкийн 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден нь замдаа түр саатаж, 300 мянга гаруй америк иргэн нойрсож буй “Арлингтон”-ы нэр үл мэдэгдэх цэрэг эрсийн булшинд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлээд Цагаан ордонд ирж Төрийн тэргүүний ажлаа албан ёсоор эхэлнэ.