Бид тоймлоё, Та унш

2018.05.29 Мягмар                                            28°C    2,410.82 Өлзийтэй сайн


Өнөөдөр болох үйл явдал

  • Бурхан багшийн Их Дүйчин өдөр
  • НҮБ-ын Энхийг сахиулагчдын өдөр

Чухлыг тоймлоё


Онцгойгийнхон Америкчуудтай хамт сургуулилт хийж байна

Яах гэж?

Байгалийн гамшигтай тэмцэх дадлага хийж туршлага солилцох үүднээс. Говийн чоно нэртэй сургуулилт Ховдод 6/8 хүртэл үргэлжилнэ.

Говийн чоно анх удаагийнх биш

Монгол аврагчид 2009 оноос хойш Америкчуудтай хамтран сургуулилт хийж, газар хөдлөлт, төмөр зам, уурхайн осол зэрэг гамшигт бэлэн байдал байх үүднээс тогтмол хийдэг. Хамгийн сүүлд 2016 онд машин, төмөр хийцийг задлан аврах ажиллагаа явуулсан юм.

80 орчим аврагчид Америк багшаар хичээл заалгана

Сургуулилтын үеэр Америк багш нар нуранги болон давчуу орон зайд хүн эрж хайх тухай мөн өндөр уулнаас олстой аврах ажиллагаа хийх тухай хичээл заана гэлээ.


Н.Түвшинбаяр жудо бөхийн домог гэдгээ дахин баталлаа

Монголын жудочид 2020 оны олимпийн эрхийн төлөөх марафоноо Хөх хотын гранпри тэмцээнээс эхлүүллээ. Тэмцээнээс нийт 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл хүртэж 46 улсаас Монгол III-т жагсаад байна. Тухайлбал, Олимпийн аварга Н.Түвшинбаяр бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө ялж, алтын төлөөх барилдаанаа цэвэр ялалтаар дуусгажээ.


Ерөнхий сайд Америкт 6 сард айлчилна

Өнгөрсөн долоо хоногт Америкт ажиллаад ирсэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ерөнхий сайдын айлчлалыг ирэх сарын сүүлээр хийнэ хэмээн мэдэгдлээ. Одоогоор У.Хүрэлсүхийн айлчлалын зорилго болон хуваарь тодорхой болоогүй байна.


Бэлгийн дарамт учруулагч Харви Вайнштайн суллагджээ

Холливүүдийн продюсер өнгөрсөн Баасан гарагт хэргээ хүлээж, шүүхийн шийдвэрээр $1 саяын торгууль төлж батлан даалтаар суллагдлаа. Мөн түүнд хянах төхөөрөмж зүүлгэж, Нью-Йорк болон Коннектикут мужаас гарахыг хориглосон байна. Вайнштейний эсрэг Анжелина Жоли, Салма Хаек зэрэг 80 гаруй эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэмээн мэдэгдсэн юм.


Биллбордын жагсаалтыг анх удаа К-поп тэргүүллээ

Солонгосын BTS хамтлаг Биллбордын бүх цаг үеийн шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлжээ. Тэдний “Love Yourself: Tear” цомог энэ сарын эхэнд худалдаанд гарснаасаа хойш 135 мянган хувь зарагдсан. Энэ нь Биллбордыг тэргүүлж буй анхны гадаад хэл дээрх цомог юм.

Таны Сонорт


  5,0 төгссөн дугаартай машинууд татвараа төлөхөд 3 хоног үлдлээ.

 Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр