Морокогийн терроризмтэй тэмцэх газар Скандинавийн хоёр жуулчны аминд хүрсэн этгээдийг баривчиллаа.

Данийн иргэн Люса Жесперсен, Норвегийн иргэн Марен Уелэнд нар энэ сарын 17-нд Атлас уулийх Имлил тосгоны ойролцоогоос амиа алдсан байдалтай олдсон юм.
Баривчлагдсан этгээд гадаадын аюулгүй  хүчний эсрэг террорист үйл ажиллагаа явуулахад Морокко, Сахарийн иргэдийг хөлсөлсөн хэрэгт холбоотой гэнэ.

Түүнээс гадна уг хэрэгт 19 хүн баривчлагдаад байгаа ба хохирогчдийн цогцос олдохоос гурван хоногийн өмнөх хийсэн хэргийг бичлэгээс үзэхэд тэдний дөрөв нь Исламын улс бүлэглэлийн  хамсаатнууд юм байна.

Хойд Африк, Мороко улсад террорист халдлага их гардаг. Хамгийн сүүлд 2011 оны дөрөвдүгээр сард Морокогийн Марракеч мужийн ресторанд болсон дэлбэрэлтийн  улмаас 17 хүн амиа алдсан юм. Улмаар тус улсын засгийн газар 2017, 2018 онд террорист бүлэглэлийн 20 дайчныг саатуулсан байна.
Эх сурвалж: Reuters