УИХ-ын гишүүн асан, ШИНЭ намын дарга Ж.Батзандан гадаадад томилогдсон талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Тэрээр Монгол Улсаас Австралид суугаа Элчин сайдын зөвлөхөөр томилогдсон гэжээ.

Тус томилгоог Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын эрх мэдлийн хүрээнд хийсэн гэсэн мэдээллийг дурдсан байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогоор Ж.Батзандан Австралид суугаа Монголын Элчин сайдын яаманд томилогдож очоогүй байна. Тус яамныхан энэ талаарх мэдээллийг аваагүй байгаа аж.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ