Бид тоймлоё, Та унш

2020.02.04 Мягмар                                          -15°C 2,751.57 Эрч хүч ихэснэ

Чухлыг тоймлоё 


ЭМД-ын хөнгөлөлтийг нэмлээ 

Ингэснээр даатгуулагч улсын эмнэлэгт хэвтсэн тохиолдолд ЭМД-аас ₮400 мянгын хөнгөлөлт эдэлнэ. Мөн даатгуулагчийн өвчний оношноос хамааран ялгаатай хөнгөлөлт эдлэх ба хамгийн дээд тал нь ₮1.6 сая байна.

Тэгвэл хувийн эмнэлэгт хэвтвэл яах вэ? 

Мөн л ₮400 мянгын хөнгөлөлт эдэлнэ. Өмнө нь хувийн эмнэлэгт хэвтэхэд ₮175 мянгын хөнгөлөлт олгодог байснаас болж улсын эмнэлэгт хэвтэх дараалал их байсан юм. Харин хөнгөлөлтийг ижил болгосноор улсын эмнэлгийн ачаалал буурах гэнэ. 

Ахмадуудаа сувилалд амраарай 

Рашаан сувилал, сэргээн засахад хэвтэхэд ЭМД-аас ₮250 мянгын хөнгөлөлт авдаг боллоо. Өмнө нь ₮110-117 мянгыг авдаг байсан ба ийнхүү хөнгөлөлт нэмэгдсэнтэй холбоотойгоор үйлчилгээнийхээ үнийг нэмэхгүй байхыг ААН, байгууллагад анхаарууллаа. 


Уханиас ирсэн оюутнууд “эрүүл”

Өчигдрийн байдлаар коронавирусээр 17205 хүн халдварлаж, 362 хүн нас барж, 475 хүн эдгэрээд байна. Манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ба Уханиас ирсэн 31 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Гэсэн ч урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сулруулахгүй байж, маскаа тогтмол зүүхийг зөвлөж байна. 


Ажилсаг УИХ

Намрын чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа хуралдаж, 154 хууль, УИХ-ын 51 тогтоол баталжээ. Үндсэн хууль зэрэг томоохон хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор УИХ 2019 оны 3-р сараас хойш завсарлагагүй ажилласан ба энэ нь парламентын 28 жилийн түүхэнд намар-хавар-намрын 3 чуулган үргэлжилсэн анхны тохиолдол юм.


Хонг Конгийн эмнэлгийн ажилтнууд ажил хаялаа 

Тэд хилээ бүхэлд нь хаахыг шаардаж байгаа ба энэ удаад зөвхөн эмнэлгийн туслах ажилтнууд ажил хаясан байна. Одоогоор тус улсад коронавирусийн 15 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хилээ хаахгүй бол вирусийн тархалттай тэмцэх нөөц, боломж байхгүй гэнэ. Шаардлагыг нь биелүүлэхгүй бол өнөөдрөөс эмч, сувилагч нар ажил хаях юм.

Таны сонорт


Image result for vegetable icon Анагаах увдистай хүнсний ногоо.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр