Бид тоймлоё, Та унш

2018.09.27 Пүрэв                                           6°C   2,533.95  Өнгө зүс доройтно

Чухлыг тоймлоё


Эквадор руу визгүй зорчоорой

НҮБ-ын чуулга уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Эквадорын Гадаад хэргийн сайдтай уулзаж, 2 улсын иргэд харилцан 90 хоног визгүй зорчиход санал нэгдлээ.

Дэлхийн төв бүслүүр Экватор

Өмнөд Америкийн Эквадор улсыг дэлхийн төв бүслүүр дайран өнгөрдөг ба үүнийг нүүдэлчин Монголчууд очиж үзэх амар боллоо. Мөн Эквадор нь байгалийн үзэсгэлэнт арал, банана, цэцэг, ховор ан амьтдаар баялаг аялал жуулчлал өндөр хөгжсөн улс юм.

Монголчуудад 22 улс нээлттэй

Бүх төрлийн гадаад паспорттай иргэн бүр ийнхүү дэлхийн 22 улс руу визгүй зорчдог боллоо. Хамгийн сүүлд Уругвай болон Аргентин визгүй зорчих улсуудын тоонд орсон юм.


Сайн эдийн засаг

Манай улсын ЭЗ энэ онд 6.4%, 2019 онд 6.1%-д хүрнэ гэж АХБ таамаглалаа. Тэд 4 сард мэдээлэхдээ энэ онд 3.8%, 2019 онд 4.3%-д хүрнэ гэсэн ч нүүрсний экспортын өсөлт, хүлээлтийг давсан иргэдийн хэрэглээ зэрэг нь энэ удаагийн өсөлтөд нөлөөлжээ. Гэвч ЭЗ эмзэг хэвээр байгаа тул ОУВС-ын хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэхийг зөвлөсөн байна.


Гэр хорооллын анхны цэцэрлэгт хүрээлэнг 2019 онд барина

Нийслэлийн хэмжээнд 9 цэцэрлэгт хүрээлэн барихаар төлөвлөснөөс эхнийхийг СХД-ийн 22-р хороонд барихаар болов. Үүний хүрээнд амарч зугаалах спортын талбай, ногоон байгууламж, дугуй болон гүйлтийн зам зэрэг цогц бүтээн байгуулалтыг 4 га-д хийх гэнэ. Үүнийг барихад шаардлагатай ₮2.1 тэрбумыг 2019 оны төсөвт суулгуулахаар төлөвлөв.


Майкл Корс Версачег $2.1 тэрбумаар худалдан авлаа

Ингэснээр дэлхийн томоохон брендүүдтэй өрсөлдөхүйц загварын ордон байгуулах төлөвлөгөөндөө 1 алхам ойртлоо. Тэд ордонгоо Капри Холдингс гэж нэрлэсэн ба Версачегийн нэрийн 100 дэлгүүр нэмж, гутал, гоёл чимэглэлийн борлуулалтыг өсгөх гэнэ. Майкл Корс өмнө нь гутал үйлдвэрлэгч Жимми Чу-г худалдаж авсан юм.


Билл Косби хүчингийн хэргээр 3-10 жилийн ял сонслоо

Тэрээр өдгөө 81 настай ба 14 жилийн өмнө нэгэн эмэгтэйг мансууруулж хүчинджээ. Хохирогч хэргийн талаар 2005 онд цагдаад мэдэгдсэн байна. Улмаар Пенсильван мужийн шүүх Лхагва гарагт түүнийг насан туршид нь онц ноцтой бэлгийн хүчирхийлэгч гэх тодорхойлж хорих ялаас гадна $25 мянгаар торгожээ.

Таны сонорт


Жүдогийн ДАШТ-т багийн барилдаанаар өндөрлөнө.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр