Бид тоймлоё, Та унш

2019.11.12 Мягмар                                                  -10°C 2,702.87 Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё 


ЖДҮ-н зээлийг хадгалуулсан нь,  

Нэр бүхий 8 ААН ЖДҮ-н зээлээ өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан нь тогтоогджээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү эдгээр 8 ААН нь УИХ-ын гишүүдтэй холбоотой гэж мэдэгдсэн ч АТГ үүнийг няцаасан юм. 

Зээлээ хадгалуулсан 8 ААН:  

Уран Сэлэнгэ, Цагийн эрч, Грийн тауэр, Намжсод, Цамбагарав трейд, Эс Эл Эм И, Жигүүрт хөсөг, Тэ Бэ Эм Тэ гэх ААН-үүд ЖДҮ-н зээлээ өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан байна. Эдгээр хүмүүс ажил нь бүтээгүй учир зээлээ хадгаламжид байршуулсан гэж мэдүүлжээ. 

Допингийн хариуг сольж авлига авдаг уу? 

Энэ жилийн наадмын түрүү бөх Э.Оюунболдын хэлснээр тийм. Уг асуудлыг АТГ шалгаж байгаа ба 2009-2019 онд шөвгөрсөн 109 бөхөөс дахин шинжилгээ авч, Дэлхийн допингийн холбооны Солонгос дахь лабораторийн хариутай харьцуулж байна.


Шууд нислэгийн тов гарлаа

Истанбул-УБ-ын шууд нислэгийг 2020/1 сараас эхлүүлэхээр боллоо. Ингэснээр тийзний үнэ буурах боломжтой ба 7 хоногт 3 удаа шууд нислэг үйлдэнэ. Одоогоор 2 улсын иргэд 30 хоног харилцан визгүй зорчиж байна. 


Газрыг орон сууцаар солих төсөл эхэллээ

Ингэснээр 4 дүүргийн 24 байршилд амьдарч буй иргэд газраа Буян-Ухаа-2 хорооллын орон сууцаар солих боломжтой боллоо. Гэхдээ дунджаар 90-100 иргэн нэгдэж, нийт 4 га газар чөлөөлснөөр орон сууцанд орох юм. Хэрэв газар нь орон сууцны үнэд хүрэхгүй бол 8%-н зээлд хамрагдаж болно. Харин газар нь байрнаасаа үнэтэй бол зөрүүг 2 жилд багтаан НОСК-с олгох юм.


Австралийн түймэр анх удаа гамшгийн хэмжээнд хүрчээ

Шинэ өмнөд Уэльс мужид 11/8-нд гарсан ойн түймрээс болж 3 хүн амиа алдаж, 150 гаруй барилга сүйджээ. Улмаар 11/13-нд Квинсленд мужид хүрэх төлөвтэй байгаа тул оршин суугчдыг нүүлгээд байна. Одоогоор 40 гаруй сургуулийг хаасан ба ЗГ-аас түймэрт өртсөн насанд хүрэгчдэд $1000, хүүхдэд $400 нөхөн төлбөр олгох гэнэ.


Нефтийн шинэ орд

Иран 53 тэрбум баррель нөөцтэй нефтийн орд нээсэн ба энэ нь ЭЗ-г нь 30%-р өсгөх гэнэ. Мөн Иран нефтийн үйлдвэрлэлээрээ 1 байр урагшилж 3-т бичигдэх боломжтой юм. Тус улс нь дэлхийн газрын тосны 4%-г дангаараа нийлүүлдэг байна. 

Таны сонорт


Image result for food icon Кофеноос илүү сэргээх 9 хүнс.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр