Хөвсгөл аймагт зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ. Уг хэрэг нь Хатгал тосгоноос есөн км зайд Приус-20 загварын автомашин замын хажуу руу онхолдсон байна. Тус ослын улмаас 25 настай Б газар дээрээ нас барж, автомашинд зорчиж явсан 25-28 насны гурван хүн гэмтжээ. Осол гаргасан автомашиныг нас барсан эрэгтэй жолоодож явсан нь тогтоогдсон бөгөөд талийгаач нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажилладаг байжээ. Харин гэмтсэн иргэд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Эх сурвалж: udriintoim.mn