Бид тоймлоё, Та унш

2019.05.06 Даваа                                  17°C   2,642.95  Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё


Ираны хоригоос болж Монголд бензиний үнэ нэмэгдсэн гэв

АМГТГ-аас Ираны газрын тосны экспортод тавьсан Америкийн хоригоос болж манай улсад нийлүүлэх Оросын хилийн үнэ нэмэгдсэн гэлээ. Ингэснээр колонкийн эзэд алдагдалтай ажиллахгүйн тулд 4 сард нийт ₮130 нэмж, АИ-92 1860 төгрөгт хүрээд байна.

Хоригийн сургаар дотоодод үнэ нэмсэн үү?

Ганцхан дотоодод бус дэлхий дахинд нэмэгдсэн. Америк 5/1-с эхлэн Ираны газрын тосны экспортод бүхэлд нь хориг тавина гэх сургаар 4 сард баррель газрын тосны үнэ $74 болж $7-р нэмэгдсэн юм. Харин 5/3-ны байдлаар баррель газрын тос $70 буюу $4-р буурсан байна.

МАН иргэдэд “молиго” үмхүүлсэн гэв

ЗГ шатахууны үнийг тогтвортой барихын тулд А-80, АИ-92-ын онцгой албан татварыг тэглэж, 12 сараас хойш нийт ₮250-р бензиний үнийг хямдруулжээ. Тухайн үед цаашид энэ мэтээр шатахууны үнийг тогтмол бууруулна гэх сүржин мэдэгдлийг хийсэн юм. Гэвч зарим иргэд “шатахууны үнийг тогтмол бууруулна гэсэн нь МАН-ын молиго байж. Үнэ бууруулна гэж онцгой албан татварыг тэглэсэн нь импортлогчдод барьсан бэлэг” гэжээ.


ЗЦ-ын баруун урд уулзварыг хаалаа

ЗЦ-ын гүүрэн гарцын Нарны зам дээгүүр хөндлөн гарах ажилтай холбоотойгоор ЗЦ-ын баруун урд уулзвараар эргэх 1-р эгнээг 5/18 хүртэл 22:00-06:00 цагт хаана. Мөн Нарны замаар зорчих машинуудыг нүхэн гарцаар нэвтрүүлэх юм. Тиймээс замын ачаалал ихсэх тул жолооч нар дүрмээ баримтлан, хүлээцтэй хандахыг ТЦА-аас уриаллаа. ЗЦ-ын гүүрэн гарц 11 сард ашиглалтад орох юм.


2 иргэн тарваган тахлаар нас барсан нь тогтоогдлоо

Баян-Өлгий аймагт нас барсан 2 иргэн тарваганы бөөр, хүн махыг түүхийгээр залгиснаас үүдэн тарваган тахал туссан нь шинжилгээгээр тогтоогдлоо. Тэд тарваганы эд эрхтэн түүхийгээр залгиснаа нас барах хүртлээ нуусан нь байдлыг хүндрүүлж амь насаа алдахад хүргэжээ. Одоогоор тарваган тахлын халдвар авсан байх магадлалтай 158 хүн байгаа ба тус суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Иймд амьтны эд эрхтнийг түүхийгээр залгихгүй байж, хуулиа биелүүлэн тарвага агнахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.


Ким Жон Уны авга ахын аллагын сэжигтэн суллагдлаа

Ким Жон Намын аминд хүрсэн хэрэгт шалгагдаж байсан 2 дахь сэжигтэн Вьетнамын иргэн Доан Ти Хуон суллагдлаа. Тэрээр 2017/2 сард Индонезийн иргэн Сити Айсяатай хамтран Малайзын нисэх буудалд Ким Жон Намын нүүрэнд хорт бодис нялсан юм. Сэжигтнүүд хэргийг санаатай үйлдээгүй ба ТВ-ийн шоунд оролцож байна гэж бодсон гэжээ. Харин аллагыг зохион байгуулсан байж болзошгүй Хойд Солонгосын 4 ажилтан хэрэг гарсны дараа зугтсан байна. Өнгөрсөн сард Айсяаг суллаж Хуонд 3 жил 4 сарын ял оноогоод байсан юм.


Эх хэлнийхээ шалгалтад унасан нэр дэвшигч

Казахстаны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр зэхэж байсан Зуматай Алиев Казак хэлний шалгалтад уналаа. Ийнхүү тэрээр нэр дэвших эрхээ алдсан ба Англи, Герман хэлээр чөлөөтэй ярьдаг байна. Харин эрх баригч намаас нэр дэвшигч, ерөнхийлөгчийн орлогч Касым-Жомарт Токаев уг шалгалтад тэнцжээ. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль 6/7-нд болох юм.

Таны сонорт


Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өвлийн хуваариар үлдээлээ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр