Бид тоймлоё, Та унш

2020.03.25 Лхагва                                                    -8°C  2,771  Нас ахар болно

Чухлыг тоймлоё 


Засгийн газар жижиг дунд бизнес эрхлэгчдийн асуудлыг шийднэ

Монгол Улсын төсвийн орлого 2020 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар буураад байгаа юм. Улсын төсвийн орлогын 80 гаруй хувийг аж ахуйн нэгжийн татвараас бүрдүүлдэг билээ.   Тиймээс коронавирусын нөлөөгөөр буурч байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг дахин хэлэлцэхээр төлөвлөжээ.  Ажлын байрыг хадгалж үлдэх, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн нөхцөл шалгуурт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.

 

Сар  хүрэхгүйн хугацаанд 495 компани цомхотгол хийжээ

МҮХАҮТ 1100 гаруй компаниас “Коронавирусын ажлын байрны нөлөөллийн судалгаа” гуравдугаар сарын 3-нд хийж, үр дүнг нь танилцуулахад компаниудын 4.5 хувь нь ямар нэгэн байдлаар ажлын байраа цомхотгож байна гэсэн бол өнөөдрийн судалгаагаар  33 хувь болж өссөн  байна. Өөрөөр хэлбэл, 495 компани сүүлийн сар хүрэхгүй хугацаанд ажлын байрандаа ямар нэгэн цомхотгол хийсэн байна.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин  "Коронавирус хоёр долоо хоногийн өмнө нийт компаниудын 57 хувь нь маш их нөлөө үзүүлж байсан бол өнөөдөр 67.4 хувьд нь нөлөөлжээ. Тэр дундаа аялал жуулчлал, зочид буудал, хоолны газар, боловсролын байгууллагуудад үзүүлж буй нөлөө нь өндөр байна. Сүүлийн хоёр сар хүрэхгүй хугацаанд судалгаанд оролцсон нийт компаниудын 33 хувь нь ажлын байраа ямар нэгэн байдлаар цомхотгосон гэлээ.


Дахиад нэг чухал шийдвэр

ОХУ-ын зэсвэгт хүчин ялалтын парадад бэлдэж байна.    Жил бүр болдог энэхүү парадын бэлтгэл коронавирусын халдварын хөл хориог үл харгалзан хэдийнэ эхлээд байгаа.  Тэгвэл энэ жилийн парадад мөн манай улсын Зэвсэгт хүчнээс шигшигдсэн залуус оролцоно.  Тэд цэргийн ёслолын жагсаалдаа бэлдэж эхлээд байгаа юм. Цэргийн ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ командлан алхана. Манай цэргүүд 2015 онд ОХУ, БНХАУ-д болсон цэргийн ёслолын жагсаалд Монгол цэргийн сүр хүч, цог жавхааг олон улсад харуулж чадсан гавьяатай билээ.


Хөл хорионд орсон дэлхийн хүмүүс юу хийж байна вэ?

Япончууд онлайн чатаар уулзаж, “ууцгааж” байгаа бол Италичууд тагтан дээрээ гарч хоршин дуулж байгаа бичлэг цахим сүлжээнд тарсан.  Тэгвэл Франц эр тагтан дээрээ холын зайн гүйлт хийжээ. Францын иргэн 32 настай Элиша Нокомович гэх эр гэрийнхээ долоо метр урттай тагтан дээр зургаан цаг 48 минутын турш нааш цааш гүйж холын зайн марафоны хэмжээний зай буюу 46 километр замтэй тэнцэх зайг туулжээ.


БНХАУ-ын Юнань мужийн иргэнээс хантавирус илэрчээ. Тэрээр Шандон муж руу ажилдаа автобусаар зорчиж явахдаа нас барсан байна. Мөн China’s Global Times агентлагийн мэдээлснээр, түүнтэй хамт зорчиж байсан 32 хүнийг хяналтад авч, шинжилгээ хийжээ. Хятад эр нас барсан гэх мэдээлэл цахим орчинд тарсны дараа хүмүүс айж сандарцгаан дахин өөр нэг коронавирус үүсч тахал дэгдээх вий гэсэн түгшүүрт автаад байна. Гэхдээ энэ нь вирус  нь агаар дуслын замаар халдварладаггүй. Уг вирус ихэвчлэн вирус тээгч мэрэгч амьтдаас хүнд халддаг. "Амьдардаг орчны ойролцоо мэрэгч амьтан үүрлэсэн бол уг вирусээр өвчлөх эрсдэлтэй" хэмээн эрүүл мэндийн байгууллагууд сануулжээ.

Таны сонорт


Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд нийт нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

 

Өдрийн тойм Статистик


Дэлхийн хамгийн хуурай газар бол Антрактид тивд байрлах Мак-Мурдо буюу Хуурай хөндий юм.  Энд сүүлийн хоёр сая жил бороо ороогүй байна.

Өдрийн тойм Сошиал    

 

 

 


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр