Бид тоймлоё, Та унш

2019.06.05 Лхагва                               22°C   2,650.30  Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё


Энэ зун зохиогдох томоохон 4 арга хэмжээ

Жуулчдыг татах зорилгоор энэ зун дараах арга хэмжээг зохион байгуулна. Манай улс 2018 онд хагас сая жуулчин хүлээн авсан ба 2020 онд 1 сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байна.

Талын салхи ОУ-ын мото наадам

ЕС У.Хүрэлсүхээр ахлуулсан 800 гаруй мотоциклчид 6/8, 9-нд Чингисийн талбайгаас маршрутын дагуу Цонжин болдог руу хөдөлнө.

Дээлтэй монгол наадам

Жил бүрийн 7/10-нд зохиогддог тус наадмын үеэр үндэсний хувцастай иргэдийн жагсаал болохоос гадна дээл, хувцас хэрэглэл, гэр, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдана.

Богдхан уулын трайл

Уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх Ултра трайл тэмцээн 7/28-нд болно. Тамирчид 10, 21, 64 км-ийн зайд уралдах ба 10 болон 21 км-ийн зайд хөл нүцгэн гүйлтийн тэмцээн болох юм.

Монголын тал нутаг ОУ-ын марафон

Тэмцээн 9/8-нд Хүй долоон худагт болох ба тамирчид 3, 5, 10 болон 21 км-ийн зайд уралдана. Энэхүү тэмцээнийг анх 1996 онд Японы 2 иргэн санаачилсан ба гадаадын 2500 гаруй хүн оролцдог байна.


Ипотекийн зээлд ₮48 тэрбумыг олгоно

Ипотекийн зээлийн санжүүжилтэд энэ сард ₮48 тэрбумыг олгох бол үүнээс хойш он дуустал сар бүр ₮36 тэрбумыг олгохоор боллоо. Өнгөрсөн сарын байдлаар 2309 иргэнд ₮162.6 тэрбумын санхүүжилт олгосон байна. Ипотекийн зээлийг Монголбанк, ЗГ, арилжааны банк гэсэн 3 эх үүсвэрээс санхүүжүүлдэг ба шинэчилсэн журмаар жилд олгодог байсан ₮300 тэрбумыг ₮500 тэрбум болгосон юм.


Иргэдийн “матсан” 400 гаруй зөрчил

Өнгөрсөн сард зөвхөн E-police апп-р замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 440 зөрчлийг иргэд илрүүлэн цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлжээ. Энэхүү апп-ыг 10 мянга гаруй хүн ашиглаж байгаа ба дүрэм зөрчсөн жолоочийг тус апп-р дамжуулан цагдаагийн газарт мэдээлдэг юм. Жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ, гэрэл дохио зөрчих, уулзвар гарц хаах, эгнээ байр буруу эзлэх зэрэг зөрчлийг түгээмэл гаргадаг байна.


CNN агентлагийн сайтыг Хятадад хаажээ

Хятадын ЗГ Тиананмений бослогын 30 жилийн ойн талаар нийтэлсэн CNN-ийг бүхэлд нь хааж, Роёторст гарсан бослогын талаарх мэдээг устгалаа. Ийнхүү тус бослогын тухай дурсахыг хатуу хориглосон ба бослогыг дарсан нь ЭЗ-ийн хямралаас аварсан гэж Хятадын сонинд мэдээлжээ. Харин Америк, Хонг Конг, Тайваньд бослогод амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн ба Хятадын ЗГ-ыг уучлалт гуйхыг шаарджээ. Тиананмений талбайд 1989/6/4-нд Хятадын арми олон мянган жагсагчдын аминд хүрсэн юм.


Анхны тэрбумтан реппер Жэй Зи

Форбесын мэдээлснээр Жэй Зигийн хөрөнгө $1 тэрбумд хүрч дэлхийн анхны тэрбумтан реппер боллоо. Тэрээр уран бүтээлээс гадна оргилуун дарс, конъякийн үйлдвэртэй юм. Мөн Uber, Tidal зэрэг компанид хувьцаа эзэмшдэг ба $50 саяын урлагийн бүтээлийн цуглуулгатай гэнэ. Харин хамгийн чинээлэг реппер гэгддэг Dr Dre $770 саяын хөрөнгөтэй байна.

Таны сонорт


Image result for umbrella icon Өнөөдөр төв болон зүүн аймгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр