Бид тоймлоё, Та унш

2018.09.10 Даваа                                          20°C   2,479.46  Нас ахар болно

Чухлыг тоймлоё


Сурагчдыг 12/25-2/15 хүртэл амраах санал гаргалаа

Хэн?

Эрүүл мэндийн сайд. Учир нь энэ үеэр хүүхдүүд ханиад хүрч, хатгалгаа нь хүндэрдэг гэнэ. Мөн Орост дэгдсэн улаан бурхан манайд гарч, ханиадтай хавсарвал эмзэг бүлгийнхэн, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настнууд хамгийн түрүүнд өртөнө гэв.

Одоогийн амралтын хуваарь,

Нэгдүгээр улиралд 11/3-9, хоёрдугаар улиралд 12/29-1/18, гуравдугаар улиралд 3/23-4/5 хүртэл амарна.

Мөнгөө нэмчихвэл утаагүй болно

Ирэх оны төсөвт ₮199.7 тэрбумыг суулгачихвал утаа мэдэгдэхүйц багасна гэж “ориг зуух” тараах санал гаргасан Н.Цэрэнбат сайд хэлжээ. Гэвч сүүлийн 4 жилд утааны эсрэг ₮147 тэрбумыг зарцуулсан байна. Тэгэхээр бараг 5 жилийн төсвийг 1 жилд зарцуулж байж л утаа арилах бололтой.


Зогсоол болсон Оюутны талбайг нийтийн эзэмшил болгоно

УДБЭТ-ын хойд талбай, МУИС-ийн 2-ын замын урд талын талбайг тохижуулж, иргэдийн амарч зугаалах газар болгохоор боллоо. Гэхдээ хэдэн ₮-өөр яаж тохижуулах нь тодорхойгүй байна. Уг нь МУИС-ын 2-ын урд талбай өмнө нь Оюутны талбай байсан ч, хувьчлагдаж БльюМон төвийн төлбөртэй зогсоол болчихоод байгаа юм.


Ажил хаялт үргэлжилсээр...

ЗГ багш нарын төлөөлөлтэй хамтарсан ажлын хэсэг байгуулж, цалин нэмэх асуудлыг яаралтай хэлэлцэхээр болсон. Гэвч тэдний хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй. Цалинг дахин нэмэхийн тулд ЗГ их хэмжээний өр тавихаас өөр аргагүй гэж Сангийн сайд хэлжээ. Баасан гарагийн байдлаар 70 гаруй сургууль ажил хаяад байна.  


Ерөнхийлөгч асан хоригдож, нэр дэвшигч хутгалууллаа

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан И Мён Бак авлига авч, эрх мэдлээ хэтрүүлэн, хууль бусаар мөнгө олсон хэргээр $23.2 саяар торгуулж 20 жилийн ял авлаа.

Мөн Бразилийн ерөнхийлөгчид нэр дэвшигч Жаир Болсонару сурталчилгаагаа хийж яваад хэвлийдээ хутгалуулжээ. Азаар шарх нь аминаас холуур өнгөрсөн ба тэрээр арьс өнгө, бэлгийн чиг хандлагаар ялгаварлагч гэнэ.


Apple цагдаа нарт зориулсан үйлчилгээ гаргана

Apple бүх улсын хуулийн байгууллага нэвтэрч хэрэглэгчийн хувийн мэдээллийг авах боломжтой онлайн портал үүсгэхээр төлөвлөжээ. Уг үйлчилгээ энэ оны сүүлчээр хэрэгжих бөгөөд хэрхэн ашиглах тухай сургалтад Америкийн 1000 гаруй цагдаагийн ажилтан хамрагдсан байна.

Таны сонорт


 Ихэнх нутгаар сэрүүсч, уулархаг нутгаар нойтон цас орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр