Бид тоймлоё, Та унш

2019.06.12 Лхагва                                                    22°C   2,651.87  Эрч хүч ихэснэ

Чухлыг тоймлоё


Хүүхдийн зуслан ₮30-80 мянгын үнэтэй байна

Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн газраас энэ жилийн зуслангийн өдрийн үнийг ₮30-35 мянгаар тогтоосон ба бусад орны хүүхдүүд ₮80 мянгаар амрах юм.

Зөрчил илэрсэн зусланг мэдээлээрэй

Нийслэлийн хэмжээнд 35 зуслан байгаагийн 21 нь үйл ажиллагаа явуулах эрхтэй байна. Жнь: Хөгжилтэй англи хэл хүүхдийн зуслан энэ жил ажиллахгүй бол Хандгайт зуслангийн засвар дуусаагүй байгаа юм. Иймд зөвшөөрөлгүйгээр хүүхэд амраасан болон зөрчил илэрсэн зусланг мэдэгдэхийг зөвлөлөө.

Тойм

Сүүлийн жилүүдэд зусланд амрах хүүхдийн тоо нэмэгдэж байгаа ба 2018 онд давхардсан тоогоор 23 мянга гаруй хүүхэд зусланд амарчээ. Гэвч зусланд амрах хүүхдийн тоо нэмэгдэхийн хэрээр үнэ нь өсөж байна. Тухайлбал, өнгөрсөн жил зуслангийн өдрийн тариф ₮28-30 мянга байжээ.  


ШХАБ-ыг зорьсон Ерөнхийлөгчийн айлчлал

Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсад өнөөдөр айлчилж, тус улсын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийнэ. Мөн тэрээр 6/13-14-нд тус улсын Бишкек хотод болох ШХАБ-ын хуралдаанд оролцоно. Хуралдаанаар юу ярилцах нь тодорхойгүй ч манай улсын ШХАБ-т элсэх асуудлыг хэлэлцэх магадлалтай гэж зарим албаныхан үзэж байна.


УБ 169 хороотой болно

НИТХ-аас СХД, ХУД, Налайхын төвлөрөл ихтэй зарим хороог хувааж шинээр 17 хороо байгуулахаар боллоо. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах нөхцөл бүрдэх гэнэ. Мөн хороодын бүтцийг өөрчлөхөд шаардлагатай ₮6.1 тэрбумыг энэ оны нийслэлийн төсөвт тусгасан байна. Өнөөдрийн байдлаар УБ-т 9 дүүрэг 152 хороо байгаа юм.


Ким Жон Уны ах Америкийн тагнуул байжээ

Түүний ах Ким Жон Нам Америкийн тагнуулын төв агентлагийн мэдээлэгч байсан гэнэ. Уол Стрийт Журнал сонинд мэдээлснээр Ким Жон Нам 2017/2 сард амиа алдахаасаа өмнө Америкийн тагнуулчтай уулзахаар Малайзад ирсэн байна. Тэрээр гадаадад олон жил амьдарсан учир Хойд Солонгост холбоотон байхгүй ч Хятад зэрэг орны батлан хамгаалах газартай холбоотой байсан гэнэ. Гэвч уг нийтлэл үнэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.


Ургамал уствал хүн төрөлхтөн аюулд орно

Сүүлийн 250 жилд 600 орчим төрөл зүйлийн амьтан, ургамал байгалийн жамаас 500 дахин хурдан устсаныг эрдэмтэд тогтоожээ. Ихэвчлэн халуун орны ургамал мөхдөг ба тэдгээрээр хооллодог амьтад устах эрсдэлтэй байгаа юм. Мөн хүчилтөрөгчийн ялгаралтад сөргөөр нөлөөлж байгаа тул ургамлыг бүртгэх, хатаамал хийх, ургамал судлаачдыг дэмжих, хүүхдэд ургамлын талаар таниулах хэрэгтэй гэнэ.

Таны сонорт


Related imageӨнөөдөр нийслэлийн 6 дүүрэг, Төв аймгийн 2 суманд цахилгаан хязгаарлана.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал   


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр