Бид тоймлоё, Та унш

2019.02.12 Мягмар                          -19°C   2,630.93  Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё


Автобусны буудал дээр зогсвол эрхийг нь хасна

Автобустай зэрэгцэн хүн буулгадаг, авдаг явдлыг таслан зогсоох үүднээс Автобусны зогсоол арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд буудал дээр зогссон жолоочийн эрхийг хасах бөгөөд уг ажлыг СХД-с эхлүүлээд байна.

Жолооч нар юу гэв?

Манай улсад таксины зогсоол өдрийн од шиг ховор учир жолооч нар мэдээж бухимдалтай байгаа. Тэд “таксины зогсоолоо шийдвэрлээгүй байж шийтгэх заалтаа хэрэгжүүлж байгаа нь буруу” хэмээн шүүмжилж байна.

Тэгвэл хаана түр зогсож болох вэ?

Зөвшөөрөгдсөн зогсоол болон 22:00 цагаас хойш автобусны буудал дээр зогсож болно. Уг нь автобусны хөдөлгөөнд саад учруулахгүйгээр 5 мин хүртэлх хугацаанд буудал дээр зогсохыг зөвшөөрдөг байсан юм. Гэвч “халтуурчид” удаан хугацаанд буудал дээр зогсдогоос болж зохиомол түгжрэл үүссэн учир уг заалтыг цуцалжээ.


Ээлжит бус чуулган хуралдана

М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах бойкотоос үүдэн түүхэндээ хамгийн удаан хуралдаагүй намрын чуулганы дутууг гүйцэхээр ээлжит бус чуулган зарлахаар боллоо. Одоогоор чуулганы тов тодорхойгүй ч зарим гишүүдийн хэлснээр 3/10-15 хуралдаж, Үндсэн хууль, Сонгууль, Улс төрийн намын тухай зэрэг томоохон хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх гэнэ.


Парисын их дуулгаас 2 медаль хүртлээ

ОУ-ын жүдогийн холбооны дэлхийн чансаа олгох Парисын их дуулгад манай 21 тамирчин зодоглож, ОУХМ Ц.Цогтбаатар мөнгө, МУГТ Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Мөн 3 эмэгтэй жүдоч 5-р байрт шалгарсан байна. Бага ДАШТ гэгддэг уг тэмцээнд түрүүлсэн тамирчныг $5 мянга, чансааны 1000 оноо, мөнгө медалийг $3 мянга, 700 оноо, хүрлийг $1.5 мянга 500 оноогоор шагнадаг юм.


4 хүүхэдтэй бол татвар төлөхгүй

Унгарын ЗГ хүн амаа өсгөх үүднээс 4 хүүхэдтэй эхийг насан туршид нь татвараас чөлөөлөхөөр боллоо. Мөн залуу хосууд 3 хүүхэдтэй болтол $36 мянгын хүүгүй зээл олгож, эрүүл мэндийн системийг сайжруулахад $2.5 тэрбумыг төсөвлөн, орон байрны тусламж үзүүлж, 7 суудалтай машин худалдан авч буй хүмүүст хөнгөлөлт олгох гэнэ. Тус улс 9 сая иргэнтэй бөгөөд сүүлийн жилүүдэд цагаачид олноор ирснээс болж хүн ам нь жилд 32 мянгаар буурч байгаа юм.

Таны сонорт


Related image Баруун аймгийн баруун хэсгээр өнөөдөр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр