Бид тоймлоё, Та унш

2020.03.13 Баасан                             -4°C  2,766.53  Сайн нөхөртэй нөхөрлөнө

Чухлыг тоймлоё 


ДЭМБ коронавирусийг цар тахал гэж зарлалаа

Одоогоор дэлхийн 124 улсад 126.273 тохиолдол бүртгэгдэж, 4633 хүн нас бараад байна. Мөн Итали, Иран, Франц, Испани, Австри, Солонгост голомтлон тархаж байгаа ба Ираны парламентын 44 хүн халдвар авчээ.

Урлаг спортынхон ч өртөв

Оскарын шагналт жүжигчин Том Хэнкс, эхнэр Рита Вилсон, Юта Жазз багийн төвийн тоглогч Рүди Гоберт, хөлбөмбөгийн Ювентус багийн хамгаалагч Даниель Ругани зэрэг олны танил хүмүүс халдвар аваад байна. Улмаар NBA улирлын тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, Ювентус болон Интер Миланы тоглолтуудыг цуцаллаа. 

Токиогийн олимп хойшлох уу? 

Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна. Гэхдээ коронавирусээс болж томоохон 14 тэмцээнийг хойшлуулсны 13 нь Токиогийн олимпын эрх олгох тэмцээн байна.

Жич: коронавирусийн шинжилгээ 24 цаг хийгдэж байгаа тул тоон мэдээ цаг, минут тутам өөрчлөгдөх магадлалтай юм. 


Шалтгаантай иргэдэд товчоо нээлттэй 

Хот хоорондын хөдөлгөөнийг 3/16 хүртэл хязгаарласан ч зайлшгүй шалтгаантайгаа нотолсон иргэдийг нэвтрүүлж байна. Тодруулбал, ар гэрийн гачигдал, өвчтэй хүн асрах, тусгай үүрэг гүйцэтгэж байгаа иргэдэд нэвтрэх зөвшөөрөл олгоно. Харин зөвшөөрөлгүй, зөрчил гаргасан иргэнийг ₮150 мянга, ААН-ийг ₮1.5 саяар торгоно.


Ченжүүдээ үнээ нэмж болохгүй шүү!

ШӨХТГ-аас бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмсэн иргэн, ААН-ийг ₮5-20 саяар торгож, зөвшөөрлийг нь цуцална гэлээ. Иймд үүссэн нөхцөл байдлыг далимдуулан үнээ нэмсэн худалдааны төв, дэлгүүрийг 1800-1284 дугаарын утсанд мэдээлэхийг уриалж байна.


Америк Европоос ирэх бүх нислэгийг зогсоолоо

Ингэснээр Америк Австри, Франц, Герман, Итали, Швед зэрэг 27 улсаас ирэх нислэгийг 4/11 хүртэл авахгүй юм. Гэхдээ уг шийдвэр Америкийн иргэд болон Европоос ирэх бараанд хамаарахгүй. Өчигдрийн байдлаар Америкт 1336 халдвар бүртгэгдэж, 38 хүн нас бараад байна.


Саудын Арабын хунтайжийн бойкот 

Коронавирустэй холбоотойгоор газрын тосны үйлдвэрлэлээ багасгах Оросын саналыг Саудын Араб эсэргүүцэж өдөрт 12 сая баррелийг олборлож, үнээ $6-8-р хямдрууллаа. Улмаар ОУ-ын зах зээлд газрын тосны үнэ 33%-р буурч, баррель нь $31.4 болж, Америк, Хятад зэрэг нефть үйлдвэрлэгч орны ЭЗ-т сөргөөр нөлөөлж байна.

Таны Сонорт


Image result for airplane icon Солонгосоос ирэх иргэдийн бүрдүүлэх бичиг баримт.

Өдрийн тойм Статистик 


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр