Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр багагүй хугацаанд шалгуулж байгаа юм. Түүнийг анх Төрийн банкны захирал асан  Д.Баярсайхан нарын хэрэгтэй хамтатган шалгаж эхэлсэн бөгөөд шалгалтын явцад хэргийг тусгаарласан байдаг.

Сайд З.Баянсэлэнгэ болон Барилга хот байгуулалтын яамны мэргэжилтэн болон М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох хэргийг  Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 04-05 -ны өдрүүдэд хянан хэлэлцэж, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн юм. Ингэснээр З.Баянсэлэнгэ нар гадуур шалгагдаж эхэлжээ.

Эх сурвалж: udriintoim.mn