Хонг Конгийн иргэд жагсаалын үеэр маск зүүхийг хориглосон шийдвэрийг эсэргүүцэн Баасан гарагт жагсаал хийлээ. Хонг Конгийн удирдагч Кэрри Лам Засгийн газрын эсрэг үймээнийг зогсоохын тулд колоничлолын үеийн онц байдлын хуулийг сэргээсэн юм. 

Үүнийг эсэргүүцсэн иргэд ажлаасаа эрт тарж жагсаал эхлүүлсэн байна. Энэ үеэр жагсагчид замуудыг хааж Хятадын далбааг урж, метроны буудлыг сүйтгэжээ. Улмаар цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэсэн байна. Энэ үеэр 14 настай хүү хөлөндөө буудуулсан ба түүний биеийн байдал хүнд байгаа юм. Түүнийг буудсан цагдаагийн хэлснээр амь нас нь аюулд орсон тул гал нээсэн гэжээ. 

Мөн жагсагчид гал тэрэг шатаасан учир метроны буудал, банк, дэлгүүрүүд үүдээ барьсан байна.

Хонг Конгийн жагсагчид цагдаа нарын нулимс асгаруулагчаар хамгаалах, баривчлагдахаас сэргийлэн маск зүүдэг юм. 

Цагдаагийн газраас зөвшөөрөл өгөөгүй ч жагсагчид Ням гарагт жагсаал хийнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The guardian, BBC