Индонезийн агаарын тээврийн “Sriwijaya Air” компанийн Boeing 737-500 онгоц тус улсын нийслэл Жакарта хотын нисэх буудлаас хөөрснөөс 4 минутын дараа хяналтын радарт үзэгдэхгүй болж төвтэйгээ холбоо дахиж барилгүй сураггүй алга болжээ.

Олон арван зорчигч суулгаж Понтианак хотыг зорьсон уг онгоц агаарт гарсныхаа дараа нэг минут хүрэхгүй хугацаанд өндрөө арван мянган футээр алдаж доошилсон нь хяналтын радарт тэмдэглэгджээ. Boeing 737-500 сураггүй алга үйл явдал нь манайхаар өдрийн 15.40 цагт болсон байна. Индонезийн Баруун Калимантан мужийн засаг захиргааны төв Понтианек нь Калимантан арал дээр байдаг хот юм.

Индонезийн Тээврийн сайд Буди Кария Сумади саяхан нэг цагийн өмнө “Boeing 737-500 онгоц Лаки арлын ойролцоо осолдсон бөгөөд дотор нь явсан 53 зорчигч, нисэх багийн 12 гишүүн, нийт 65 хүн амь эрсэдсэн” гэсэн харамсалтай мэдээлэл нийтэд өглөө.