Бид тоймлоё, Та унш

2019.11.21 Пүрэв                                          -2°C 2,705.69 Өвчин эмгэг ирнэ

Чухлыг тоймлоё 


Гадны иргэд НДШ-н үр ашгаа хэрхэн хүртдэг вэ? 

Өндөр хөгжилтэй болон манайхтай ижил түвшний орнууд тэтгэвэр өвлүүлэх, хуваалцах системийг хэрэгжүүлж байна. Жнь: тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд гэр бүлд нь өвлүүлдэг бол зарим улсад бага тэтгэвэртэй эхнэр нь нөхрийнхөө тэтгэврийн 37.5%-г нэмж авч болдог байна.

Тэд өндөр цалинтай ч бага татвар төлдөг 

Америкийн дундаж цалин ₮17 сая ба 10-37%-н НДШ төлдөг бол Японд дундаж цалин ₮17.5 сая, 15-45%-н шимтгэл төлдөг байна. Японы иргэд 65 нас хүрээд тэтгэвэрт гардаг бөгөөд 2018 оны байдлаар 1 хүн жилд ₮19.4 саяын тэтгэвэр авч байжээ. 

Харин Монголд… 

Ажилтан 11.5%, ажил олгогч 12.5-14.5%-н НДШ төлж, иргэд 55-60 насандаа тэтгэвэрт гарч дунджаар ₮372 мянгыг авч байна. Уг нь 2015 онд Хамтын тэтгэврийн хуулийг баталсан ч 2016 онд хүчингүй болгосон юм. Тухайн үеийн сангийн сайд Б.Чойжилсүрэн, “Монголчууд сүсэг бишрэлтэй учир талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс тэтгэврийг нь авмааргүй байна гэсэн” гэжээ. 


2020 онд татварууд нэмэгдэнэ 

Нийслэлийн 2020 оны төсвийн орлогыг ₮1 тэрбумаар тооцож, улсад ₮319.4 тэрбумыг төвлөрүүлэхээр болжээ. Гэхдээ төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд зарим төрлийн татварыг нэмэх гэнэ. Жнь: автомашины татварыг нэмэх ба одоогоор хэчнээн ₮-р нэмэх нь тодорхойгүй байна.


Гэрэлт Эрдэнзуу 

Эрдэнэзуу хийдийг ₮100 саяар засварлаж, 108 суварга, 100 хэрмийг лед гэрлээр гэрэлтүүлж, сүүдрэвч, хогийн сав байрлууллаа. Эрдэнэзуу хийдийн суурийг 1580 онд тавьсан ба жилд 20 мянга гаруй хүн үзэж сонирхдог байна.


Солонгос, Америкийн армийн хэлэлцээр дууслаа

Учир нь Солонгосын хойг дахь Америкийн армийн төлбөрийг Трамп 400% буюу $4.7 тэрбумаар нэмсэн юм. Гэвч Солонгосын тал төлбөрийн нэмэгдэл ЭЗ-т нь хүндрэл учруулна гэж үзжээ. Америкийн арми нь Хойд Солонгосын халдлагаас Өмнөдийг хамгаалах зорилготой ба 1957 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.


Өвөл сэтгэлзүйн байдал сайжирдаг

Цаг агаар хүйтэн байхад сэтгэлзүй сайжирч, дулаан үед сөрөг нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Жнь, цаг агаар халах тусам амиа хорлох тохиолдол ихэсдэг байна. Гэхдээ дасгал хөдөлгөөн, зөв хооллолтоор улирлын чанартай сэтгэлзүйн өөрчлөлтөөс сэргийлэх боломжтой юм.

Таны сонорт


Зөрүүд хүүхдийг хүмүүжүүлэх тухай.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр