Ирланд улсад коронавирусийн цар цахалтай тэмцэхэд эмнэлгийн мэргэжлийн ажилтан хүрэлцэхгүй болсон. Тус улсын Эрүүл мэндийн сайд Саймон Харрис өнгөрсөн гуравдугаар сард тэтгэвэрт гарсан болон өөр ажил алба эрхэлж байгаа эмч, сувилагч нарт хандан “Таны эх орон танд хэрэгтэй” уриалга гарган сонгон шалгаруултын кампанит ажил эхлүүлсэн. Цар тахалтай тэмцэх фронтод дахин ажиллахаар 70 мянга гаруй хүн саналаа өгсөн байна. Ирландын Ерөнхий сайд Лео Варадкар уг  уриалгыг хүлээн авч эмч хийхээр бүртгүүлж, долоо хоногийн нэг ээлжид ажиллах боллоо. Анагаах ухааны эмч, сувилагчийн гэр бүлээс гаралтай тэрбээр өөрөө эмч мэргэжилтэй, энэ салбарт долоон жил ажиллаад 2013 онд улс төрд орж ажлаа өгчээ. Ерөнхий сайд Лео Варадкарын хоёр эгч, тэдний нөхөр болох хүргэн ах нар нь бүгд эмч хийж байгаа. Ирланд улс нь 4,7 сая хүн амтай агаад одоогоор 5 мянга 364 хүн коронавирусийн халдвар авч, 174 нь нас барлаа.