Бид тоймлоё, Та унш

2019.07.12 Баасан                                           31°C   2,659.50  Эрхтэн хурц болно


Өнөөдөр болох үйл явдал 

  • Наадмын хаалт болно 
  • Соёолон, даага уралдана
  • УБ-ын үдэш Эх орноо хамтдаа дуулъя цэнгүүн болно

Чухлыг тоймлоё 


Монгол түмний их цэнгэл наадам эхэллээ 

Энэ жилийн наадмын нээлт Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн ерөөл нэрийн дор зохион байгуулагдлаа. Нээлтийн тоглолтоор Монголын тал нутаг, гэр бүтэн барих уламжлалыг харуулжээ. 

Хуулийн өөрчлөлтөд идэвхтэй оролцохыг уриалав

Ерөнхийлөгч нээж хэлсэн үгэндээ, наадам нь давтагдашгүй өвөрмөц соёлтой, Монголчуудыг ялгамжтай үндэстэн болохыг илтгэдэг гээд Үндсэн хуулийн өөрчлөлтөд иргэн бүр хариуцлагатай хандаж, идэвхтэй байхыг уриаллаа. 

Наадам бол Үндэсний мюзикл

Энэ жилийн наадмыг Үндэсний урлагийн их театрын захирал УГЗ Г.Цоггэрэл найруулсан ба Монголчууд омогшил, бахархал дүүрэн ард түмэн гэдгийг харуулахыг зорьжээ. Энэ жилийн нээлт, хаалтын тоглолтод соёл урлаг, зэвсэгт хүчний 2500 орчим хүн ажилласан байна.


Азарга, их насны морьд уралдлаа 

Энэ жил 163 азарга 22 км уралдаж, тод манлай уяач О.Батбилэгийн хонгор халзан азарга түрүүллээ. Энэхүү азарга нь өнгөрсөн жил аман хүзүүдэж байсан юм. Харин их насны 260 гаруй морь 25 км-т уралдаж, Завхан аймгийн уяач Т.Галбадрахын бор морь түрүүлжээ.


Хоолны хордлогоос сэргийлье 

Наадмаар хоолны хордлогод орсон иргэдийн дийлэнх нь баталгаагүй газраас худалдаж авсан бүтээгдэхүүнээс хорддог байна. Иймд хүнсээ зөв сонгож, хуушуур болон ундааг баталгаатай газраас авахыг зөвлөлөө. Мөн хэт халуун хуушуур, хорхог идсэний дараа хүйтэн ундаа, айраг уух нь архаг хууч өвчнийг хөдөлгөдөг гэнэ.

Таны сонорт


Энэ жилийн хуушуур ₮1000-2000 үнэтэй байна. 

Сэтгэх цаг


   /Өмнөх бодлогын хариу: Тэд 1 багийн тоглогчид/

Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр