“Аталанта”-д тоглодог украин хагас хамгаалагч Руслан Малиновский Италид коронавирусийн цар тахлын улмаас байдал аймшигтай, хүнд хэцүү байгаа тухай ярьжээ.

“Италид хоёр сувилагч амиа хорлолоо! Үхэж, үрэгдэж буй хүмүүст тусалж чадахгүй байгаадаа сэтгэлээр унаж, хямарсандаа амиа хорлож байна. Интернэтээр Италийн өнөөгийн нөхцөл байдлын тухай бичээд буй бүхэн үнэн шүү. Тэгэхээр гэртээ сууцгаа! Коронавирусийг үл ойшоож, тоглоом наргиа мэт үзэж буй хүмүүс бол мулгуу тэнэгүүд” хэмээн Малиновский өгүүлжээ.

Итали улс нь Европ дахь коронавирусийн голомт болчихоод байгаа билээ. Үүнээс өмнө Италийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Робертон Манчини “Хар багын найзын минь цогцсыг ачааны машин дээр ачаад явахыг харлаа. Дэлхийд там нүүрлэжээ” хэмээн мэдэгдсэн юм.

Р.Гэгээ