Италид корона вирусаар халдварласан хүмүүсийн нас баралт өнгөрсөн шөнө дахин 600 гаруй бүртгэгдлээ. Тус улсын хувьд эмнэлгийн багаж хэрэгсэл, хамгийн чухалд  тооцогдож буй амьсгалын аппарат дутагдалтай хэвээр байгаа юм.

Тиймээс 65-аас дээш насны өвчтэй ахмад настнууд амьсгалын аппаратаа салгаж халдвар авсан залууст өгч байгааг тус улсын эмч олон нийтэд мэдэгджээ. Түүгээр зогсохгүй ахмад настнуудыг нойрсуулагч эмээр нойрсуулж өвчнөөс нь салгаж байгааг ч тэрээр сэтгэл шимшрэн өгүүлсэн байна.

Итали улсын хувьд БНХАУ, Куб улсын эмч нарын баг ажиллаж байгаа юм. Одоо нэмэгдэж ОХУ-аас эмнэлгийн тоног төхөөрөмж, эм хэрэгсэл ачсан эмч нарын баг хүрэлцэн очиж тусламж үзүүлэхээр болсон билээ.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ