Бид тоймлоё, Та унш

2019.07.26 Баасан                                               26°C   2,663.67  Өвчин эмгэг ирнэ

Чухлыг тоймлоё 


Алслагдсан үзэсгэлэн гоо Австрали

Гадны улсыг зорих гэж буй иргэд тухайн улсынхаа талаарх мэдээллийг сошиалаас хайдаг ч Монгол хэлээр бүрэн дүүрэн мэдээлэл олдох нь хомс байдаг. Иймээс бид өнөөдрөөс эхлэн дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын давуу болон сул талыг цувралаар хүргэх болно. Ингээд эхний улс Австрали.   

Австралийг зорих шалтгаан 

Мэдээж онгон зэрлэг байгаль, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээрээ дэлхийд алдартай. Тэд боловсролын чанараараа Америк, Франц, Швейцарийн өмнө буюу дэлхийд 4-т бичигддэг ба эрүүл мэндийн үйлчилгээг ЗГ нь 100% даадаг байна. Тус улсын иргэншлийг авах нь бусад орноос хялбар ба сүүлийн 4 жил Австралид амьдарсан, Англи хэлийг төгс эзэмшсэн бол ₮74-530 мянгыг төлөөд иргэншлийн шалгалтад тэнцэхэд л хангалттай. 

Гэхдээ… 

Сайны хажуугаар саар гэгчээр Австралид ч бас сул тал бий. Тус улсад амьдралын өртөг өндөр бөгөөд 1 хүн долоо хоногт ₮1.6 саяыг төсөвлөх хэрэгтэй. Мөн хувийн сургуулийн төлбөр нь жилийн ₮42-68 сая ба гадны иргэд сайн дурын ЭМД-д жилд ₮3.7 саяыг төлдөг байна. 

Дэлхийн хаана ч амьдарсан танд үргэлж аз таарах болтугай. 


Экс сайд 4 жилийн ял авлаа 

Эрчим хүчний сайд асан М.Сономпилд улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр 4 жилийн ял оноож, гэмт хэрэг үйлдэж олсон ₮266 саяыг хураахаар боллоо. Тэрээр 2012-2016 онд сайдаар ажиллаж байхдаа Амгалан дулааны станцын барилга угсралтыг хийсэн Хятадын компанийг татвараас чөлөөлсөн байна. Мөн Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сав шинээр барих тендерт хөндлөнгөөс нөлөөлснийхөө хариуд авлига авчээ.


Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулъя!

Зуны амралт эхэлсэн энэ үед хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг ЦЕГ-аас зөвлөлөө. Учир нь бага насны хүүхдүүд газ үнэртэх тохиолдол гарч байгаа ба 7/23-нд 14-15 насны 3 хүүхэд ахуйн газ үнэрлэж байсныг илрүүлжээ. Ахуйн газ үнэрлэх нь маш аюултай бөгөөд дотор эрхтнийг гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг байна.


Баячуудыг казинод хүргэх онгоц 

Хойд Солонгосын Эйр Корео нислэгийн компани 8/2-оос Макао руу 7 хоногт 2 удаа шууд нислэг үйлдэхээр болжээ. Гэвч энэ нь Хойд Солонгосын цөөн тооны чинээлэг иргэдийг Макаогийн казинод зугаацуулах зорилготой гэж ажиглагчид үзжээ. Макао нь Азийн хамгийн их казинотай бүс ба мөрийтэй тоглоом хууль ёсоор хөгжсөн Хятадын цор ганц газар юм.


Боинг онгоц үйлдвэрлэлээ зогсоож магадгүй 

Гэхдээ зөвхөн 737 Max загварын үйлдвэрлэлийг зогсоох магадлалтай байна. Учир нь тус загварын онгоц 10 болон 3-р сард осолдож, 346 хүн нас барсан юм. Ослоос үүдэн 737 Max онгоцонд 10 сар хүртэл хориг тавьсан ба үүнээс болж Боинг компани $3.7 тэрбумын алдагдал хүлээжээ. Одоогоор тус загварын үйлдвэрлэлийг бүрэн зогсоолгүй аюулгүй системд нь шинэчлэл хийж байна.

Таны сонорт


Image result for lamp icon Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр