Бид тоймлоё, Та унш

2018.09.04 Мягмар                                     22°C   2,472.99  Өвчин эмгэг ирнэ


Өнөөдөр болох үйл явдал

  • Оросын ДУМ-ын гишүүн Владислав Третьяк Монголд айлчилна
  • Фэйсбүүкийн төлөөлөгчид ирнэ

Чухлыг тоймлоё


Багш нар хугацаагүй ажил хаялаа

Өчигдрийн байдлаар нийслэлийн 12 сургуулийн багш ажилчид хугацаагүйгээр ажил хаяж, ‘цалингийн нэмэгдэл биднийг ялгаварлаж байна’ гэлээ. Тэдэнтэй нэгдэхээр 86 сургууль, 89 цэцэрлэг ажил хаях санал гаргажээ.

Цалингийн нэмэгдэл нь:

Эрүүл мэндийн салбарт 8-30%, соёл урлагийн салбарт 8-27%, харин боловсролын салбарт 8-12.3% гэсэн нь ардын багш нарыг ажил хаяхад хүргэсэн гэв. Тэдний хэлснээр ‘боловсрол бүхний суурь атал биднийг ялгаварлалаа’ гэсэн юм.

Үндсэн цалинг 15% нэм!

Мөн ₮300 мянгын урамшууллыг 10/1-с олгох, 2019/1 сараас цалинг 50%-иас доошгүйгээр нэмэх зэргийг багш нар шаардаж байна.

Төр хариу өгөв үү?

Одоогоор таг чиг. Гэхдээ цалинг 2019 оноос 50% нэмэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ гэж байсан юм. Одоогоор улсын эдийн засаг 30 мянган багшийн цалинг 50% нэмэх хэмжээнд хүрчихээгүй байна гэв.


Баянзүрхийн товчоогоор үнэгүй нэвтрээрэй

Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх замыг засаж, Баянзүрхийн товчоог буулган засаж байгаа тул засвар дуустал машинаас замын хураамж авахгүй боллоо. Энэ хугацаанд зүүн аймгууд руу гарах түр зам нээгдэнэ.


Камертай 00-ын хохирогчид

Өмнөд Солонгост эмэгтэйчүүдийн 00, хувцас солих өрөө зэрэгт нууц камер байршуулж, олон нийтэд бичлэгийг цацах явдал их гардаг байна. Иймд цэвэрлэгээний 8000 ажилтан нийтийн 00-ыг өдөр бүр шалгах гэнэ. Өнгөрсөн онд л гэхэд нууц камераар бичсэн 6000 гаруй бичлэг цацагдаж, 5400 гаруй хүнийг баривчилжээ.


Оросууд тэтгэврийн нас нэмэхийг эсэргүүцлээ

Дундаж наслалт нь нэмэгдсэн тул ирэх оноос тэтгэврийн насыг эрэгтэй 60-65, эмэгтэй 55-60, гурван хүүхэдтэй эмэгтэй 50-57 болгохоор ЗГ нь шийдвэрлэжээ. Гэвч үүнийг 10 мянга гаруй иргэд эсэргүүцэн жагслаа. Учир нь, тэтгэврийн насыг нэмэхгүй гэж Путин сонгуулийн үеэр амласан байна.

Азийн наадам: Жакарта 2018 тойм


Монголоос 269 тамирчин оролцож, 25 медаль хүртэн 46 орноос 16-т шалгарлаа. Харин 289 медалиар Хятад уг наадмыг тэргүүлсэн байна. 2022 оны Азийн наадам Хятадын Ханжоу хотод зохиогдоно.

Азийн шинэ аваргууд:

  • Э.Бэхбаяр – Чөлөөт бөх
  • Г.Нандинзаяа – Буудлага
  • Г.Наранцэцэг – Самбо
  • Э.Цэндбаатар – Бокс
  • П.Орхон – Чөлөөт бөх (допинг хэрэглэсэн гэх мэдээлэлд албаныхан тайлбар өгөөгүй байна)

Таны сонорт


Нүд өмнөө урсах үзэгдлийн хурдыг гүйцэхгүй байх үед тархи паникт орж дотор муухайрдаг.

Сэтгэх цаг


Image result for big car icon Ачааны машины жолооч нэг урсгалтай замыг сөрөөд 10 цагдаагийн хажуугаар гарсан. Цагдаа нар яагаад зогсоогоогүй вэ?

/Өмнөх бодлогын хариу: Нөгөө тал нь/

Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр