Канадын уран гулгагч Кэтлин Осмонд зодог тайлж байгаагаа мэдэгдлээ. Энэ жил 23 настай тэрээр олимпын гурав, ДАШТ-ий хоёр, үндэсний аваргын хоёр медаль хүртсэнээрээ эмэгтэй ганцаарчилсан төрөлд бүх цаг үеийн хамгийн өндөр амжилт үзүүлсэн Канад тамирчин болсон юм.

Осмонд өнгөрсөн оны хоёрдугаар сард болсон Пёнчаны өвлийн олимпоос хүрэл медаль хүртснээс сарын дараа дэлхийн аварга болжээ.

Тэрээр өнгөрсөн онд Милан хотод болсон ДАШТ-аас алтан медаль авснаар 45 жилийн дараа уг тэмцээнд түрүүлсэн Канадын анхны эмэгтэй тамирчин болсон юм. Мөн ДАШТ-ий алтан медальт Канадын дөрвөн эмэгтэй тамирчны нэг болжээ.

Эх сурвалж: CBC, Globalnews