Төрийн голдуу мөнгийг байршуулж байгаад дампуурсан “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд, тус банкны гүйцэтгэх захирлын орлогч Б.Янжин, тус банкны дэд бөгөөд зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэг, тус банкны Зээлийн төвийн захирал И.Түвдэндорж нарт банкныхаа харилцах болон хадгаламжийн дансанд байршуулсан хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, албаны чиг үүрэг, бүрэн эрх нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаасан гэх үндэслэлээр хуульт хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад шалгаж байна.