Америкийн жүжигчин, дуучин Келли Роулэнд афроамерик эр Жорж Флойдыг цагдаа нар хэрцгийгээр хөнөөсний дараагаар сэтгэлзүйн шооконд орж, таван настай хүүгээсээ холдож ч чадахаа больсноо ярьжээ.

“Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг гэдэг яг үнэн. Тэр аймшигт аллагын дараагаар хүмүүс өшөөг нь авахыг хичээж уурлан бухимдацгаасан. Тэр шөнө би унтаж ч чадаагүй. Таван настай хүүгийнхээ хажууд хэвтээд байнга гараас нь барьсаар байлаа. Хүүгээ алдчихвий гэх айдас намайг бүрэн нөмөрсөн болохоор тэр. Хүү минь миний харцнаас айдас мэдэрч байгаа нь мэдрэгдэж байлаа.

Тэр мөчүүдэд би Жорж Флойдын ээжид ямар хэцүү байгаа бол гэж бодсон. Хүүгээ дахиад хэзээ ч харахгүй болчихлоо шүү дээ” гэж адилхан эх хүний хувьд бодохоор үнэхээр аймшигтай санагдсан. Харин одоо гудамжинд тэмцэгчид уур бухимдлаа хазаарлаж, илүү зохион байгуулалттай зөв тэмцэл хийх ёстой гэж бодож байна. Black Lives Matter хөдөлгөөнийг зөв ашиглаж, нийгмийн тогтолцоонд өөрчлөлт хийх ёстой” хэмээн Destiny`s Child хамтлагийн гишүүн байсан Келли Роулэнд өгүүлжээ.

Р.Гэгээ