Юрген Клопп Германы “Боруссиа Дортмунд”-ыг удирдаж байхдаа л Австрийн “Ред Булл Зальцбург”-ийн Садио Манэг сонирхож, нэг удаа бүр ярилцаж үзжээ. Гэхдээ тэр уулзалтаар Манэ түүнд дөнгөж замналаа эхлэх гэж ядаж буй гоё ганган хувцаслалтад донтсон хөвгүүн шиг санагдсан тул харзнахаар шийдсэн байна.

Хэдэн жилийн дараагаар Клопп “Ливерпүүл”-д очоод “Саутхемптон”-оос Манэг авсан. Түүнээс хойш сенегал тоглогч “Улаанууд”-ын төлөө 161 тоглолтод гарч 77 гоол оруулаад байгаа билээ.

“Садиотай анх уулзсан тэр уулзалтыг би сайн санаж байна. Дортмундад бид уулзсан юм. Миний өмнө нэг залуу сууж байлаа. Бэйсболын малгайгаа буруу харуулаад өмсчихсөн. Бас үсэндээ яг одоогийнх шигээ шар сор гүйлгэчихсэн гэж байгаа. Нэг тийм дөнгөж дуучны замналаа эхлүүлж ядаж буй “түүхий” рэппэр шиг харагдсан.

Би түүнийг хармагцаа л “За за, энэ хүнтэй юм ярьж цагаа дэмий үрээд яахав” гэж бодсон. Тухайн үед манай баг хангалттай хүчирхэг байсан болохоор гараанд гарах биш сэлгээнд суух тоглогчийг л хайсан юм. Цаашид хөгжүүлж, сайжруулж, нэгдүгээр баг руу аажмаар гаргах тоглогч гэсэн үг.

Уг нь би хүн танихдаа муугүй л гэж өөрийгөө боддог. Гэхдээ тэр удаад бол алдсан шүү. Манэтэй тэгж уулзсаныхаа дараагаар Зальцбургт хэрхэн тоглож буйг нь анзаарч ажигласаар байлаа. Харин “Саутхемптон”-д очсоныхоо дараа бол зогсоохооргүй тоглогч болсон л доо” хэмээн Клопп өгүүлжээ.

Р.Гэгээ