Коронавирусийн цар тахлын хамгийн анх бүртгэгдсэн газар нь Хятадын Ухань хот. ДЭМБ-ын вирус судлаачдын 11 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр нисэх онгоцоор тус хотод ирлээ. Хятадын эрдэмтэдтэй хамтран Ковид-19 вирусийн гарал үүслийн талаарх судалгааны ажлыг хийхээр нийт 13 эрдэмтэн томилогдон Хятадыг зорьсон бөгөөд Сингапурын нисэх онгоцны буудалд Ухань руу нисэхийн өмнө нь тэднээс Коронавирусийн хурдавчилсан шинжилгээ авахад хоёр нь Ковид-19-ийн халдвар авсан нь тогтоогдсон тул тус улсад эмчлүүлэхээр үлджээ.