Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас одоогоор Ковид-19-ийн халдварыг зуун хувь анагаах эм байхгүй, ийм учраас иргэдийг төөрөлдүүлсэн, улмаар эрсдэлд оруулах мэдээ, мэдээлэл тараахгүй байхыг нийгмийн сүлжээний "Facebook" компанид үүрэг болгосон ажээ. Гэтэл Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро нь өөрийн номнүүр хуудсандаа Ковид-19-ийн халдварт өвчнийг бүрэн эдгээнэ хэмээн, судалгаа шинжилгээгээгээр батлагдаагүй эмийн нэр бичиж сурталчилсан байна. Ийм учраас "Facebook" компани Н.Мадурогийн хуудсыг хаах арга хэмжээ авчээ.

Тус компани урьд нь, нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг Америкийн Конгрессын Капитол ордон руу дайрч үймээн самуун дэгдээгчдийг турхирсан гэсэн үндэслэлээр түүний хуудсыг хаасан юм.

 

Эх сурвалж: udriintoim.mn