Америкийн “Gilead Sciences Inc” компани Ковид-19-ийн халдвар авсан өвчтөнг эмчлэхэд одоогоор хамгийн үр дүнтэй нь батлагдсан өөрсдийнхөө “Ремдесивир” тарилгыг үйлдвэрлэх зөвшөөрлийг Энэтхэг, Пакистан улсын эмийн таван компанид олголоо. Эдгээр “Cipla”, “Ferozsons”, “Laboratories” “Hetero” компани нь уг тарилгыг  Коронавирусийн вакцин гаргаж авах хүртэлх хугацаанд “Gilead Sciences Inc”-д хураамж төлөлгүй үйлдвэрлэх эрхтэй болжээ. Ташрамд онцлоход, халдвар авсан хүнд 10-15 хоног судсаар нь хийдэг “Ремдесивир” тарилгыг энэ Тавдугаар сарын 4-нөөс эхлэн АНУ-ын эмнэлгүүдэд хэрэглэж байгаа бөгөөд “Gilead Sciences Inc” компани эхний ээлжид нийт 140 мянган өвчтөнд хүрэлцэхүйц хэмжээний 1.5 сая тунг эх орон нэгтнүүддээ хандив болгон үнэгүй бэлэглэсэн юм.