ОХУ-аас ирсэн 346 оюутны 119 оюутнаас шинжилгээ авахад 19 оюутнаас КОВИД19 илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл үдээс хойшхи шинжилгээний хариу гарч дахин 37 тохиолдол батлагдлаа. Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Үдээс хойшхи шинжилгээний хариу гарч, 37 оюутнаас илэрч, нийт батлагдсан тохиолдол 98 боллоо. ХӨСҮТ-д 83 халдвартай иргэн эмчилгээнд орсон байна. 15 нь эдгэрээд гарсныг бүгд мэдэж байгаа. Энэ нь өвчтөний эмчилгээнд оруулж буй та бүхний хувь нэмэр байх болно.  Дэлхий дээр COVID-19 халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь хөнгөн балархай хэлбэрээр өвдөж, эдгэрэх магадлал сайтай байгаа учир бид эрт илрүүлж, эмчилгээ хийх нь юу юунаас чухал юм" гэв.

Эх сурвалж: udriintoim.mn