Хонг Конгийн хөдөлгөөнийг удирдаж байсан 22 настай Жошиа Вонг, 22 настай Агнес Чоу нарыг Баасан гарагт баривчилсан байна. Мөн Пүрэв гарагт ардчиллын идэвхтэн 28 настай Энди Чаныг үймээн самуун үүсгэж, цагдаагийн ажилтны биед халдсан хэргээр нисэх онгоцны буудлаас баривчилжээ.  

SCMP сонины мэдээлснээр цагдаа нар Вонгийг галт тэрэгний буудал руу алхаж байхад нь баривчилсан ба хууль бус үйл ажиллагаанд оролцсон, жагсаал зохион байгуулсан, өдөөн хатгасан хэрэгт холбогдуулсан байна. Харин Чоуг гэртээ байхад нь баривчилжээ. 

Тэд жагсаалыг өнгөрсөн зургадугаар сараас хойш удирдаж байгаа гол хүмүүсийн нэг ба Чоу Хонг Конгийн консулын хамгийн залуу гишүүнээр сонгогдож байсан юм. Гэвч Хонг Конгийн засгийн газар түүний намыг сонгуулийн хууль зөрчсөн гэж үзэн гишүүнээс түдгэлзүүлжээ. 

Дээрх баривчилгаанаас болж маргааш болох ээлжит жагсаал хойшлох магадлалтай байна. Мөн цагдаагийн газар жагсагчдад маргаашийн жагсаалыг хийх зөвшөөрөл өгөөгүй ч жагсаал зохион байгуулагчид тэмцлээ үргэлжлүүлэхийг иргэдэд уриалжээ. 

Өнгөрсөн зургадугаар сараас хойш нийт 850 гаруй хүн баривчлагдаад байна. 

Эх сурвалж: Al jazeera, The guardian