ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр 11 цагийн ээлжит мэдээлэл хийхдээ “Нэг сайн мэдээ нь "Авиган" гээд коронавируст зориулан үйлдвэрлэсэн эмийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон улсаас захиалж авчраад ХӨСҮТ-д эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Японд үйлдвэрлэсэн энэ эмийг хурдан авсан. Ингэснээр коронавирусийн эсрэг Дэлхий нийтэд хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн эмийг Монгол Улс хэрэглэж байгаа гэдгийг хэлье" онцоллоо. Японы “Fujifilm” компани энэ “Авиган” эмийг урьд өмнө нь томуу болон “эбола” вирусийн халдвар авсан Дэлхийн олон орны өвчнүүдийн,  тухайлбал Гвиней улсын, эмчилгээнд зориулан гаргасан ажээ. Тус компанийн эрдэмтэд өнгөрсөн хугацаанд коронавирусийн шинэ цар тахлыг нам дарахад “Авиган” эм хэр нөлөө үзүүлэх судалгааг хийж маш үр дүнтэй болохыг тогтоосон байна. “Коронавирусийн эсрэг шинэ эм” гэж нийтэд нэрлэгдээд байгаа “Авиган” нь antipyretic  үйлчилгээтэй бөгөөд вирусийг хүний бие махбодод үржих, тархахаас сэргийлдэг байна.

“Fujifilm” компани нь “коронавирусийн эсрэг шинэ эм” импортлохыг хүссэн гадаадын улс орнуудын захиалгад дарагдаад байна. Мэдрэмжтэй сайн ажиллаж бусад орноос урьдаж “Авиган” эмийг захиалан Монголдоо авсан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд ямар ч улстөргүйгээр талархацгаая.