Коронавирус цар тахлын аюулыг бүрэн арилгасан Европын анхны улс нь Словен боллоо. Пүрэв гаригт тус улсын төр засгийн зүгээс эх оронд нь цар тахлын аюул үгүй болсон гэж мэдэгджээ. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Словенд коронавирусийн халдвар авсан долоон тохиолдол л илэрчээ.

Тиймээс ч хөл хорионы журмыг цуцалж, Словен улсын хилийг давж буй гадаад болон дотоод иргэдийг тусгаарлалтад байлгахыг шаардахгүй гэдгээ ч зарлалаа. “Словен улс цар тахлыг сүүлийн хоёр сарын дотор номхотголоо” хэмээн Ерөнхий сайд Янез Янша мэдэгджээ.

Словенд 1464 хүн коронавирусийн халдвар авсан нь бүртгэгдснээс 103 хүн нас баржээ.

Р.Гэгээ