Хятадын төр засгаас эмч Ли Вэн Ляний нэр төрийг албан ёсоор нэхэн сэргээж буйгаа мэдэгдлээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадад шинэ төрлийн өвчин дэгдэж эхэлж буй талаар Ли Вэн Лянь эмч олон нийтийн сүлжээгээр анхлан зарласан юм. Гэвч түүнийг худал цуурхал тараасан хэмээн буруутгасан.

34 настай эмч эмнэлэгт ажиллаж байхдаа коронавирусийн халдвар авч өнгөрсөн хоёрдугаар сард нас барсан юм. Хэрвээ Ли Вэн Лянь эмчийн зарласан даруй арга хэмжээ авсан бол коронавирусийн дэгдэлтийг харьцангуй эрт хазаарлаж, дэлхийн олон улсад тархаалгүй хязгаарлах боломж байсан.

Харин одоо Ли Вэн Лянь эмчийн үйлдлийг хянаж үзээд худал цуурхал тараасан бус харин ч тухай нөхцөл байдалд зоригтой, шийдэмгий байж чадсан гэж дүгнэжээ. Ингэснээр эмчийг буруутгасан цагдаа, хүчний байгууллагынхныг шүүхээр болжээ.

Р.Гэгээ