“Харри Поттер”-ийн зохиолч Жоан Роулинг коронавирусийн халдвар авсан ч бүрэн эдгэсэн гэнэ. Гэхдээ Их Британийн зохиолч эмэгтэй коронавирусийн шинжилгээ өгөөгүй тул яг халдвар авсан эсэхийг бүрэн батлах боломжгүй юм байна. Роулингийн ярьснаар бол COVID19-ийн шинж тэмдэг түүнд илэрч, 14 хоног гэртээ эмчлүүлжээ. Нөхөр нь эмч тул өөрийн гараар эмчилжээ.

“Сайн сайхныг хүссэн сайхан илгээлт бүрт тань талархлаа. Би бүрэн эдгэсэн. Харин одоо та бүхэнд эмчийн зөвлөсөн эмчилгээний аргыг хэлж өгье” гээд нэгэн амьсгалын дасгал хийж буй бичлэгийг нийтэлжээ.

Энэхүү амьсгалын дасгалд таван удаа гүнзгий амьсгаа аваад амьсгаа авах бүртээ таван секунд түгжинэ. Харин зургаа дахь удаагаа гүнзгий амьсгал авсныхаа дараагаар ам хамраа даран маш хүчтэй ханиах хэрэгтэй гэнэ. Энэ дасгалыг хоёр дахин давтах юм. Үүний дараагаар дээшээ харж хэвтээд өмнөхөөсөө ч илүү гүнзгий амьсгал авч гаргана. Энэ дасгалыг 10 минутын турш хийх юм байна.

Р.Гэгээ